Tuesday, November 12, 2013


ВЛАДИМИР БРЫНЦАЛОВ
Бухнийг ашиг болгож хувиргана
1946 онд Оросын Ставрополь хотын Черкеск хотод,Брынцаловын гэр бүлд Владимир хүү төржээ. Түүний эргэн тойронд казакууд болон черкесүүд аж төрнө. Аль аль нь л аж ахуйч, ажил хэрэгч, шийдэмгий, сэргэлэн хүмүүс. Тэр ч бүү хэл, энэ хоёр угсаатныхан хоорондоо өрсөлдөнө. Казакууд нь черкесээс дор орохгүй хэмээхэд, черкесүүд нь булаан эзлэгч казакуудын дээр гарах учиртай гэнэ.Брынцаловынхан хотоос зайдуу зусландаа жимс, ногоо тарьдаг нь зугаа төдий байв. Харин Владимир дунд сургуулийн сурагч байхдаа л зугааг илүү үр дүнтэй болгох аргыг ажиж мэдэн. Тэрбээр хаягдсан модон шүүгээг ашиглан зөгийн үүр бэлджээ. Ингээд дампуу ажилтай нэгэн Колхозоос бүл зөгий хулгайлан авчран. Эцэг нь "Өвөг дээдэс маань морь л хулгайлдаг байсан. Чи тэднийг давж гарлаа. Сайн казак болох нь" гэж өхөөрдөв.Хүмүүст зөгийн бал хэрэгтэй ч тэр нь дэлгүүрт ч, эмийн санд ч байдаггүй байна. Эхний зун хүү сургуулийн зардлаа дааж, унадаг дугуй аваад зогсолгүй орон гэрээ ивээн тэтгэв. Намар хүү хотруу явахгүй, зуслаидаа үлдэнэ, тосгоны сургуульд орно гэхэд нь эцэг эх хичнээн гайхсан гээ. Аз болж, эмээ нь мөн эрүүл агаарт баймаар байна гэж.Ингэж хүү зөгийчин болжээ. Тэрбээр эм зүйч болохыг хүссэн ч, хуваарь олдоогүй тул уулын инженерийн ангийг 1969 онд төгсгөв. 1973 онд алслагдсан колхозын хүрээнд Пчёлка хоршооллоо байгуулав. Зөгийн бал, цөцгий үйлдвэрлэж, яггүй ашигтай ажилласан ч, хамаг орлогоо өөртөө үлдээж дөнгөнө. Энэ нь хээл хахуулийн үр дүн байлаа. Социализмын үед Зөвлөлтөд далд капитализм, нууц саятнууд, сүүдрийн эдийн засаг байсан. Тэдний эгнээнд Брынцалов эргэлзэлгүй элсэв. Хүн шударга хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимээр сайхан амьдрах нь буруу биш гэж баттай итгэсэн байв. Гэхдээ бараг л хувьсгалт нууц бүлгэм шиг нөхцөлд ажиллаж байлаа. Хэзээ ч толгой дээр нь аянга ниргэж, 20-иос багагүй жилийн ял авч болно. Үнэндээ тэр зөвлөлт засгийн эсрэг үзэлтэн болсон байв. Сайтар судалж байж, коммунист бус бодолтнуудыг цуглуулан хоршоондоо авч ажиллуулна. Тэднийгээ алдчихгүй, урвуулчихгүйн тулд байнга хөрөнгөтний суртал ухуулга хийнэ.Аймшгийн 12 жил өнгөрч, 1985 онд өөрчлөн байгуулалт эхэлж, аливаа хувийн өмч, чөлөөт хөдөлмөрийг хүлээн зөвшөөрлөө.


Эртнээс капитал хуримтлуулсан байсан Брынцалов анхны кооперативчдын нэг боллоо. Хэд хэдэн сүйрэх дөхсөн газруудыг худалдан авлаа. Анхдагч учраас түүнд давуу тал байв. Өөрийн бүтээгдэхүүнийг эцэст нь хүртэл боловсруулах нь хэрэгтэй гээд эмийн үйлдвэр, сүүн завод, архины цех зэрэг 10 нэгж шинээр байгуулав. Рекетирүүдтэй тэмцэх зорилгоор зоригт хөвгүүдийг цуглуулснаар өөрөө бараг мафийн толгойлогчирхуу болчихов.Тал нь намаг, үлдсэн хэсэг нь чулуугаар дүүрсэн, бас хорт могой элбэгтэй уужим зэлүүд газар байдаг байв. Түүнийг Брынцалов хямд үнээр авчээ. Намгийн шавраар хөрс сайжруулалт, бордоо хийж, чулуугаар хашаа байшин барьж, хорт могойг цуглуулан тусгай ферм бариулж, эцэст нь бас асар их хэмжээний тэгш сайхан газартай болжээ. Тэр газартаа эмийн ургамал тариалбал ашигтай гэж үзсэннь онолоо.1989 онд Москва мужийн Электрогорск хотын эмийн үйлдвэрийг худалдан аваад, нурааж хаяхад нь хэн бүхэн гайхав. Оронд нь эм-химийн асар том комбинат бариулж, америкийн төхөөрөмжөөр тоноглолоо. Буй болсон 5 мянган ажлын байр мөхөлд унасан хотын насанд хүрэгчдийн тэн хагасыг хөдөлмөртэй залгуулав. Агробио-Апис гэдэг хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулж, олон нэгж нэмж үүсгэснээр удалгүй хот бүхэлдээ түүний мэдэлд орлоо. Хамгийн сөнөмөл хот хамгийн цэцэглэсэн газар болж хувирав.Орост шилжилтийн хүнд бэрх цаг үе эхэлсэн агаад эмийн салбарынхан бүгд л Брынцалов биднийг авраасай гэж байв. Үнэхээр ч Владимир зогссон үйлдвэр, лабораториудыг ээлж дараалан худалдаж авсаар байлаа. Ихэнхийг нь үнэгүй авсан гэхэд болох юм. тэрбээр үйлдвэрийг ажиллуулсныхаа дараа ашгаар нь авсан үнээ төлнө гэж тохиролцож чаддаг л байв.1992 онд хувь нийлүүлсэн Ферейн нийгэмлэгийг байгуулж, нсфтийн мангасуудтай эн зэрэгцэм аварга байгууллага гарч ирэв. Дашрамд Ферейн нефтьтэй ихээхэн холбоотой. Нефтехимийн том үйлдвэрүүд Ферейнд буй.Эдийн засгийн хямралаас болж, улсын эмийн аж үйлдвэр бүрэн дампуурсан. Зах зээлийн хоосон орон зайг Брындалов асар их хүч чармайлт гаргаж, шууд утгаар шургаж унатлаа ажиллаж байж нөхөж чадсан. Тэр Ферейний бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэхийн эсрэг тэмцэлд орлогынхоо 40 хувийг хүртэл зориулж авсан удаатай. Ферейнчүүд үүнд дэндүү их мөнгө зарж байна гэж шүүмжилж байсан ч гэлээ, Брынцалов байр суурь дээрээ туйлбартай зогсов. Удалгүй ард түмэнд зөвхөн Ферейний эм тариа л хуурамч бус байдаг гэсэн ойлголт төрж, гүйлгээ олон дахин нэмэгдлээ.Сурталчилгааны ач тусыг эрт ойлгосон хүн бол тэр юм. Гэхдээ гадаадынхан шиг нэг үрэл амандаа хийнгүүт л үхлийн өвчноөс салж буйг харуулсан клип хийлгэдэггүй байлаа. Өөрөө л ярьж орхидог байв. Би ийм эм үйлдвэрлэж байгаа, тийм тийм давуу асуудал гарвал надтай л хариуцлага тооцох хэрэгтэй, оросын үйдвэрлэлээ дэмжээрэй, оросууд бид бүхнийг чадна шүү гээд л ярьдаг байв. Энэ нь олон түмэнд таалагдсан.Одоо түүний үйлдвэрлэлийн цогцолборт 100 мянган хүн ажилладаг. Ажиллагсдын дундаж цалин 700, хамгийн бага цалин 120 доллар. Эм зүйч, Эша,эрдэмтэд10 мянга хүргэж ч авна. Брынцалонын эмийн ват улсад жилд 10 тэрбум үрлэн эм, гурван тэр бум тариа үйлдвэрлэж байна. Эмийн салбарт Оросдоо Брынцалоктой өрсөлдөх хэн ч байхгүй юм.Бусад салбарт л гэхээс. Учир нь, Владимир мөн банк, даатгалын газар, химийи фабрикууд, ХАА-н нэгжүүд, архины үйлдвэрүүдтэй. Москва мужийн бүх архииы үйлдвэрийг худалдаж ансан хүн гээд бод. Тэр Брынцалоив нэртэй архи, коньяк, дарс гаргасан. Яагаад гэвэл архины салбарыг их ирээдүйтэй гэж үзэж буй. Өдгөө Брынцалок архи улсдаа хамгийн цэвэр гэж алдаршаад байгаа. Тэрбээр архи хийхдээ эмийн адил үзэж, дэндүү түвэгтэй технологиор боловсруулдаг.Москвагийн Нагатинская 2-д олон давхар, ендөр хөх барилга Брынцаловын амжилтын бэлгэдэл болон сүндэрлэж


буй. Оройд нь Ферейн гэсэн тод улаан гэрлэн чимэг дурайна. Гэвч энэ нь Брынцаловт хангалттай бус.Орос дахь эдийн засаг, зах зээлийн бодлого,таваар мөнгөний харилцааг тэр их шүүмжилдэг хүн. Тиймээс 1996 онд улс төрлүү орж, Оросын социалист намыг байгуулсан. Нэрээ ОХУ-ын ерөнхийлөгчид дэвшүүлж багагүй санал авсан. Өөрөөс нь хорь дүү, ухаантай үзэсгэлэнт бүсгүй болох гэргий Натальягаач Төрийн Думд дэвшүүлж байсан юм. Түүний араас бизнесийнхэн эрх ашгаа хамгаалахын тулд улс төр лүү хошуурсан билээ.Оросын тэргүүн баячуудын нэг Брынцалов ийнхүү бүхнийг ашиг болгон хувиргаж чаддаг чанараараа амжилтад хүрчээ.

0 Сэтгэгдэл: