Monday, November 11, 2013

МИХАЭЛЬ БОРН
Теле дуулианы мангас
Германы жижиг хот Оберланштайны нэгэн хөлсний байранд ноён Михаэль Борн банан зооглон хэвтэж байлаа. Амьдралынхаа тухай эргэцүүлэн бодоход олигтой дурсамж эс орж ирнэ. Удаан хийж үзсэн ажил нь гэвэл 6 сар гудамжны хөгжимчин, жил гаруй амьтны дэлгүүрийн худалдагч байсан. Урлагийн авьяас нь өдөр бүр пивоны мухлагаар төгсч байв. Харин амьтны дэлгүүр сонирхлыг нь татаж байсан ч, тэжээлийн самар жимснээс ихээхэн гүзээлж, зардал хэтрүүлдгээс хөөгдсөн.33 насыг зооглож, банканд их хэмжээний өр тавьсан Борн цаашид хэрхэх вэ гэдгийг Банантай хамт бодож хэвтсэн нь мэдээж. Гэтэл түүнд бодол төрлөө. Телевизээр, нэгэн сэтгүүлч чухал мэдээлэл бэлтгэж, тухай бүрд 50 мянган марк авдаг тухай өгүүлж байв. Ингээд л Эврика Тэрбээр Борн Ризико хэмээх студи байгуулна гэж эрх авлаа. "Мэргэжлээ" солихыг аймшиггүйгээр хүссэн залуу сэтгүүлч шууд л контрабандистуудын гэмт ертөнцрүү умбан оржээ. Сэтгүүлийн теле хавсралт Шнигель телевизийн редакийг түүний аз сорьсон үйл ажиллагааных нь үр дүн үг дуугүй байлдан дагуулав. 50 мянгыг хүсэхэд 4500-г өгсөн нь жаахан тиймэрхүү.Германы боомтуудад хууль бус цагаачдыг хэрхэн оруулж буйг сурвалжлагад үзүүлжээ. Яг л кинонд гардаг шиг нүүрсэн дороос пидэн хар албаничууд гарч ирж байв. Хөлдүү загасан дундаас ч халуун зунаар хамаг дах дэгтийг өмссөн оросууд цухуйцгаав. Энэ сурвалжлага олон үзэгчийг цочирдуулав. Гаалийнхан нүүрс, хөлдүү загасыг сайтар шалгах боллоо.Борны ээлжит дуулиан нь зүүн германаас ирдэг хэрцгий дээрэмчдийн тухай байлаа. Сүүлийн үед шуугиан тарьсан хэд хэдэн гэмт хэргийг тэд үйлдсэн юм байх. Барууны ертөнцөд ойлгомжгүй "коммунист" аргаар дээрмээ хийдэг бөгөөд, даруй зүүнрүүгээ явчихдаг тул илэрдэггүй ажээ. Баг өмссөн тэд адал явдлаа сайрхан ярьж, биднийг хэзээ ч барьж чадахгүй болохоор илэн далангүй байгаа юм хэмээцгээв. Дотнын хүмүүстээ мэнд дэвшүүлэх дөхөв. Энэ ярилцлагыг Шнигель телевизийн өрсөлдөгч Штерн телевиз 15 мянгаар авлаа.
Түүнээс гадна Штерн сурвалжлагын зарим зардлыг нь хариуцна хэмээлээ. Удалгүй дэлхийн II дайны үед зүүдэнд оромгүй аймшигт туршлагын гэрч болсон өвгөн нацисттай хийсэн ярилцлагаа авчрав. Амьтан дээр бус, хүн дээр вивисекци туршлага хийдэг нууц лабораторийн тухай өвгөн өчжээ. Хагас зууны өмнө хийсэн шинжилгээний тэмдэглэлүүдээс нь олон гар зургийг үзүүллээ. Ийнхүү Борн Герман орныг нямбайчуудын диваажин бус, дуулианы үүр уурхай болгож хувиргав. Тэр алдар цууг амсав.Хэзээ ч сахлын хутга хүргээгүй арзгар хууз сахал, сармагчин мэт үсэрхэг гар, үлэмж бие, тогоо мэт гүзээ, чанга дуу хоолой, бүдүүлэг үг яриа, ямагт ханхлах тамхи, пиво, хоол, хөлсний үнэр тзрэг нь мань хүнээс нийгмийн дээд давхаргынхан, хадагтай нарыг өөрийн газраас үргээнэ. Харин телевизийнхэн, ялангуяа удирдах албан тушаалтнууд түүнийг харангуут бахдан мишээдэг байлаа. Борн хаалгаар нь шагайна гэдэг тэр өдрийн нэвтрүүлгийг аварна гэсэн үг. Мань хүний материал бол ялааг заан болгох гэж ядагсдын үглэл бус, жинхэнэ баримтат адал явдал юм.Дөрвөн жилийн турш Борн теле үзэгчдийг баясгалаа. Мансууруулах бодис худалдагч, авилгал авагч,


кү клүкс кланыхан, элдэв гаж донтнууд, оргодол рецидивист, террорист, санаанд багтамгүй нууцыг мэдээлэгч гээд л юу эстэй тэр уулзсан гэх вэ. ()лонх нь өөрийгөө далдалж, зарим нь гэгээн дүрээ түмний хүртээл болгоноГамбүргийн цагдаагийн газар Борнд талархал илэрхийлэв. сурвалжлагаас санаа авч, Зүүн Германд гэмтнүүдийг хайснаар үи эхээр тэд олсон гэнэ. Дээрмийн бүлгийнхэн таны нэвтрүүлэгт дэндүү буурсан бололтой, шуугиант хэргүүдийн нэгийг л үйлдсэн байна билээ хэмээн нэмж хэлжээ.Энэ нь таагүй байдлын эхлэл болов. Борныг эх сурвалж сайтай гэж үзсэн цагдаагийнхан, янз бүрийн тусгай албаиыхан өөрсөдтэй нь сайн дураар хамтран ажиллахыг тодорхойлон иелдэг бусаар хүсцгээлээ Тэр ч контрабаидчин, тийм ч террористын талаар өгөхгүй юм уу, та бодлоо бидэнд ашигтайгаар өөрчлөөгүй л байна уу гэлцэн шаналгана. Мөн ямар нэг хэрэг намдсаны дараа Борн гуай танд дуулсан юм бий юу хэмээнэ. мэдээллийн сурвалжийг нууцлах сэтгүүлчийин эрх л манай хүнийг хоригдохоос аварна. нөгөөтэйгүүр гэмт' хэрэгтнийг дарагдуулахыг буруушаасан зүйл ангиуд айдас төрүүлнэ.Михаэль хэвлэлийн бага хурал хийлгэж, Германд хэвлэлийн эрх чөлөө, ажиллах иөхцөл алга гэж мэдэгдэн. Хайран хүнийг баллачихлаа гэж телевизийихэи хууль сахиулагчдыг зэмлэлээ. Залуу сэтгүүлч маань жилд 500 мянган маркийн цэвэр ашиг олжээ. Гамбургер хийдэг жижиг газар нээж, өөрөө байнга чанар шалгах төдийгүй, үе үе ажилд гар бие оролцоно. Уг нь түүний жинхэнэ авьяас тогоочийн урлагт оршдог мэт. Удалгүй жижиг газар нь дунд газар болж өргөжлөө. Хэн бүхэн түүнийг сэтгүүлчийн ажлыг бүрэн хаясан гэж бодож байтал тиймгүй аж. Германд ажиллахгүй гэснээс бус, гадаадад бол үзүүлж өгөхөд бэлэн байжээ. Тайвширсны дараа мань хүн ахин дэлгэцийн төлөө зүтгэв. Борн бол сэтгүүл зүйн төрөлхийн чадвар гэмээр. Аль л дайн дажин, алаан хядаантай халуун цэг рүү ганцаар одно. Ямар ч дагалдагчаас, оператороос хүртэл татгалзана. Аюул тохиолдвол өөрөө л амь үрэгдсэн нь дээр хэмээнэ. Түнисээс Аджир, Грекээс Серб гээд л зогсоо зайгүй аялна. Хэнд ч ярилцлага өгөхгүй байх үед нь Ясир Арафаттай ч хуучилж амжжээ. Сурвалжлагуудын нэг нь нөгөөгөөсөө сонирхолтой болсоор. Энэ Борны чадварт ер нь хязгаар байна уу. Тэр байнга армийн хувцас өмсөх болсон агаад араб алчуур зангидан, мэдээллийн фронтод дайтна. Питер Арнетт дэргэд нь юу ч биш.Бразилийн наркомануудыг сурвалжилсан нь үзэгчдийн сэтгэлд ихэд хоногшжээ. Аварга бахын бие цагаан дуслаар хучигдсан байх агаад түүнийг долоосон мансуучууд дорхноо трансад нэрвэгдэж, камерт анхаарлаа төвлөрүүлэх чадалгүй болох аж.Дөрвөн жилийн сүржигнэл нь Борныг бичил саятан болгожээ. Дуулианы эзэн маань капиталаа тансаг амьдралд эс үрнэ. Оберланштайндаа өөрөө нэг урц байсныг эс тооцвол амьжиргааны түвшин нь үзэгдэхүйц дээшлээгүй. Харин хүнсний салбарт хөрөнгө оруулалт хийснээр орлогоо гомдолгүй өсгөж байв. Дэлхийн сенсацийг таниулаад дууссан бололтой. Тини сувгуудыг баясгахаан ч байв. Борныг бишрэгч идэр сэтгүүлчид сонирхолтой материал авчирдаг болсон тул телевизүүд түүнийг үгүйлэх нь багассан.Гайтай цагдаа нар л Михаэльд түвэг уджээ. Наркотик дамладгаа ичгүүргүй тайлагнаж суусан багтай эрхэм тэдэнд нэг л танил санагдав. Судлаад үзвээс уг этгээд жилийн өмнө герман кү клүкс кланыг үндэслэгч болохоо нотолж байжээ. Телевизийн эл хоёр сурвалжлагыг хуучин танил Борн нь хийсэн байв. Тэгэхлээр цаанаа ул үндэстэй гэсэн үг. Шерлок Холмсын арга мэхээр бүр ч лавшруулан шинжсэн чинь Гюнтер Шүстер болох нь тодорлоо. Тэр бол наркомафиозо ч биш, расист ч биш, зүгээр л салгалан тэнэж явдаг, орон гэргүй мансуурагч. Цагдаа нарыг очиход тэр сүүмийсэн нүдээр гөлийж "Борн оо, ахиад нэг ярилцлага хийцгээе, 500 марк


өгчих" гэжээ.Ингээд л супер сэтгүүлчийн үнэн түүх ил болох нь тэр. Шүстер хэдэн маркийн бараа харвал Германы канцлерийн дүрд тоглохоос ч буцдаггүй аж. Борн хэлэх үгийг нь бичиж өгдөг, цаадахь нь зүгээр л уншчихдаг байжээ.Манай хүн архичин тамхичнаас бүрдсэн бүхэл бүтэн сайн дурын уран сайхны хамтлаг байгуулсан юмсанж. Тэд л дөмөг хямд хөлсөөр Борны найруулсан жүжигт тоглодог байжээ. Удирдагчдаа муугүй ханддаг тэд нууцыг задруулахыг хүсээгүй. Ингээд л 4 жил хөгжилтэй "театралууд" улс орон даяар бужигнуулсан ажээ.Онцгой драматик авьяас шаардах дүрүүдэд Борн өөрөө тоглохоос буцаагүй. Зарим супер хитүүддээ видеомонтаж ашигласныг нь дурдах хэрэгтэй. Бах л жинхэнэ байсан бөгөөд харин мансуурах бодис нь хуурамч, ердөө л жирийн сүү байлаа.Хэд хэдэн ноцтой зүйл ангиар Борнд эрүү үүсгэн шалгав. Энэ удаад Михаэль өөрөө дуулиант сурвалжлагын объект боллоо. Өмгөөлөгч өөрийнх нь үйлчлүүлэгчид сайн талууд буйг дурдав. 1 -рт Борн худал хуурмагийн нүгэлээ ухаарч, дахин тийм зүйл хийхээ болиод удаж буй гэнэ. 2-рт, хурц асуудлуудад нийгмийн анхаарлыг хандуулж чадсан аж. Ингэхлээр ял нь тэнсэн харгалзах хувилбарт шилжихээс өөр яах билээ.Өдгөө Борн жижиг хотдоо дунд бизнес эрхлэн, амар сайхандаа жарган суугаа билээ.

0 Сэтгэгдэл: