Saturday, November 9, 2013


БЕН БА ЖЕНИН Хачирхалтай хамтын ажиллагаа
Карибын тэнгисийн Виргин хэмээгч бүлэг арлыг Дани улс эзэмшдэг байсан юм. 1917 онд АНУ арлуудыг 25 сая доллараар худалдаж авна гээд шахалт үзүүлэхэд европын жижиг орон зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрчээ. Зарим даничууд эндээ үлдсэн агаад Бений гэр бүлийнхэн Америкийн иргэд болцгооожээ. Виргинд төрсөн Состенес ба Эрнандо Бен гээч ах дүү хоёрыг ирээдүйд аугаа гүрнийг донсолгох юм гэж хэн мэдлээ. Техник сонирхдог тэд эхлээд Виргиндээ телефон утасны орчин үеийн тогтолцоо буй болгож хөөрхөн баяжжээ. Анхны капиталаа буй болгохдоо эцэг Клаус Бенедиктусын загас агнуурын завийг барьцаанд тавин, мөнгө зээлж авч байсан гэдэг. Виргиний дараа Пуэрто Риког телефонжуулахаар дайрав. Өчүүхэн пүүстээ интернешнл телефон энд телеграф буюу ИТТ гэсэн тун сүртэй нэр өгчээ. Үүний учир нь хүмүүст АТТ мэтээр ойлгуулахад дөхөмтэй гэж тооцоолсон байв. Энэ хоёрын лого нь ч төстэй. АТТ бол АНУ-ын харилцаа холбоонд монопольчилсон том компани байлаа. Тэдний дэндүү гэнэн тооцоо зөвдсөн нь хачирхалтай. Үнэхээр ч албан тушаалтнууд, байгууллагууд АТТ гэж эндүүрэн зээл олгож, гэрээ байгуулж байв. Америктай сайн дураар нэгдсэн улс гэгддэг Пуэрто Рико бүхэлдээ Бен нарт утасны мөнгөө төлдөг болов. Энэ үеэс ах дүүс ТТГ-т хандаж, хамтын ажиллагааг санал болгожээ. ТТГ ч Пуэрто Рикогийн салан тусгаарлагчдын яриаг чагнах сонирхолтой байсан тул Бен нарыг төрөл бүрээр ивгээхээ амлав.
1921 онд Испаний нэгэн язгууртан Ривера тэдэнтэй танилцаж, эхорондоотэргүүнийтелефон системтэй болохыгхүсчээ. Удалгүй ИТТ-гийн салбар Компания телефоника де Эспанья хилийн чанадад буй болов. Ерөнхийлөгчөөр нь нөлоөтэй дээдэс болох Герцог Альбагсонгосон ньердөө л авилгалын нэгхэлбэрбайв. Холбооны Вестерн электрикконцерны булхайг Америкийн сенатын комисс мөрдөж байсан 1923 онд ТТГ Бенүүдэд том тус хүргэжээ. ТТГ-аас өгсөн чухал мэдээлэлд тулгуурлан ИТТ 30 сая лоллараар Вестерн электрикийн гадаад дахь салбаруудыг худалдан авч. Интернешнл стандарт электрик буюу ИСЭ нэрийн дор нэгтгэв. Үүний дараа Нью-Йоркийн Брод стритэд Бен нар 33 давхар өндөр байшинг мөн худалдан авч, гоёмсог засч тохижуулан, Х1Ү Людовикийн үеийн байдлаар янзлан, англи үйлчлэгч, франц тогоочдоор дүүргэжээ. Энэ тансаг ордонд зочилж цэнгээгүй хүн үгүй. Форд, Рокфеллер, Морган, Ротшильд гээд л бүгд айлчилсан. Бенүүдийн холбоо хэлхээ ч өргөжсөөр, зээл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа хөвөрсөөр. Нэгэнтээ тэд тансаг өргөөндөө XI Пий Папыг урив. Чингэхдээ гол офисынхоо хананд папын сийлмэл хөргийг хадаж, хамба ламтанд гоёмсог алтан телефон бэлэглэсэн зэрэг нь хүндэт зочны сэтгэлийг ихэд хөдөлгөв. Пий Пап Ватиканыг болон бурхны олон шавь нарыгаа телефонжуулах захиалгыг Бенд өгөв.


Дараа нь ИТТ Европ руу давшлаа. Германы цахилгаан техникийн Сименс трест өөдөөс
нь халуухан угтав. Сименсийн сүүдэрт дарагдан байсан шведийн Эрикссон, германы
АЭГ, голландын Филиппс пүүсүүдтэй эвсэл байгуулан Сименстэй үзэлцлээ. Германы
трест арга буюу буулт хийж, найрамдлын гэрээ оайгуулснаар ИТТ-д Европын үүд
хаалга нээгдэв.  Бен  нар  одоо  хэрэггүй  болсон түншүүд  рүүгээ  довтолж гарахад
хөөрхийсийг   Снменс   шоолон   инээлээ.   АЭГ-тэй   хамтран   байгуулсан   Штандарт
электрикал текнишен компани-гаа ИТТ үнээр зодон булааж авав. Филиппс охин пүүс
Лоренцийгоо худалдаж байж салахын түүс боллоо.
Харин Эрикссоны хувьд бүр ч хүнд цохилтод өртөв. ИТТ- гмйн туршуулууд Эрикссон
Англид маш их хууль бус ажиллагаа явуулж байсныг илчилснээр Бен нар хуучин
түншээ дарамталж эхэлжээ. Швед компаний захирал Ивар Крюгер амиа хорлосон бол
ИТТ акцийнх нь ихэнхийг төсөр үнээр худалдан авчээ.
1933 онд эелдэг Бен гэгдэх Эрнандо зүрхний өвчнөөр нас барж, догшин Бен гэгдэх
Состенест бүр ч ширүүн авирлах боломж нээгдэв. Тэр яаран сандран нацистуудтай
хамтын ажиллагаа тогтоов. Гитлерийн хүлээж авсан америкийн үйлдвэр-худалдааны
хамгийн анхны төлөөлөгчид гэвэл Бен байв. Мань эрийг фюрер Герман-Америкийн
бизнесийн хамтын ажиллагаанд зуучлах нэгэн гол хүн болгожээ.
Тэрбээр рейхийн эрчимтэй ажиллаж байсан аж үйлдвэрээс асар их ашиг олсон юм.
Цэргийн   том   гэмт  хэрэгтэн,   СС-ийн   штабын   гишүүн   Күрт  Шрёдерийг   өөрийн
зөвлөхөөр томилсон хэмээж, цалин нэртэй хахуулиар татан, цаадах нь ч ИТТ-д ашигтай
үйл олныг бүтээж өгчээ. Түүний ачаар Бен бөмбөгдөгч онгоцны Фокке Вульф заводын
акцийн   гуравны   нэгийг  эзэмшсэн   билээ.   Нэг   хэсэг  ИТТ  хамаг   гадаад   хөрөнгө
оруулалтаа Герман руу чиглүүлж байв.
Дэлхийн II дайны дараа Шрёдер Нюрнбергийн шүүхэд Бений нэрийг сэвтүүлэх юм огт
хэлсэнгүй. Учир нь дуугүй байвал том харж үзнэ гэж түүнд амлажээ. Өөр нэг нацист
түнш   Герхард   Вестрикийгээ   сонин  байдлаар   аврав.   Армийнхныг  хахуульдсанаар
Вестрик АНУ-ын цэргийн албан хаагч болж хувирчээ. Вестрик болон түүний дүү,
хожим Эрхардын засгийн газрын сайд болсон Гюнтер нар ИТТ-г Баруун Германд хөлөө
олоход нь мөн ч их тусалжээ.
ТТГ ч гар хумхин суусангүй. Германыг тагнаж чагнахад нь Состенес харамгүй зүтгэж
байсан гэнэ. Ингээд нацистуудтай найзалж байсан тухай хамаг баримт нь ТТГ-ын ид
шидээр алга болжээ. Дайны дараа Бен зүрхний удамшилт өвчинд дарлуулж, арга буюу
үйл ажиллагаагаа сулруулав. Түүнийг орлочих хүн олдохгүй байсаар, 1956 онд ИТТ
америкийн том компаниуд дотор 52-р байрыг эзэлжээ. Үхсэнээс нь хойш эзэнт улс нь
нурж унахыг Бен хүссэнгүй.
Залгамжлагч захирлын авьяастан хайгчид урт удаан эрлийн эцэст, еврей гаралтай
нягтлан бодогч Харольд Женинийг санал болгожээ. Түүнтэй ярилцаж үзээд л Бен өмнө
нь хэн байгааг ойлгов. Бизнесийн суутан Женинийг хэн ч ойлгодоггүй, хүлээж авдаггүй
байсан атал Бен шууд л ерөнхий захирал болгожээ. Удалгүй Состенес нас барсан аж.
Женин ИТТ-д шууд л дарангуйлал тогтоов. Гадаадаас ашгийн ихэнхийг олдог байсныг
өөрчилж, капиталаа Америкт төвлөрүүлэх нь ашигтай гэж үзэв. Гэхдээ 100 гаруй оронд
таран ажилладаг үйлдвэрүүдээ ч худалдсангүй.  Гагцхүү тэдэнд  оруулдаг хөрөнгө
оруулалтаа л хязгаартайболгожээ.
Америкийн доголдож эхэлсэн том пүүсүүдийг уулгамч юм шиг худалдан авч, сэхээн
амилуулж байв. Нэг айлын орон сууц үйлдвэрлэх Левитт компани, зочид буудлын
Шератон сүлжээ, Эй Би Си телевиз, шил шавраар эдлэл хийдэг трест, талх барих газар,
автомашины прокат, даатгалын нийгэмлэг, чийдэнгийн завод, усан шахуургын фабрик,
авто зогсоолууд гээд л бүхнийг худалдан авч, ИТТ-гийн хуримтлалыг дор нь үгүй хийв.
Өрс> дөгчид нь Женинийг галзуурсан гэж тооцож байлаа.
Гэвч тэр үнэхээр суут чадвартан байв. Түүнийг ИТТ-д ирэхэд жилийн хөрөнгийн эргэлт
нь 761 сая доллар, рейтинг нь 52- рт байв. 10 жилийн дараа эргэлт 9 тэрбум, рейтинг нь
Женерал Моторз, Стандард ойл, Форд, Женерал электрикийн дараа 5 дугаар байрт
оржээ.
Жениний амжилтын нууц гэвэл Бений үр дүнтэй арга барилууд дээр өөрийн тооцоолох
чадварыг нэмсэн явдал гэнэ. Үнэндээ тэр Америкийн хамгийн их тоо боддог захирал


бөгөөд дэргэдээ чадалтай математикч, нягтлан бодогчдоос бүрдсэн тооцоолох төв
ажиллуулна.
Далаад онд Л атин Америкийн орнууд ээлж дараалан ИТТ- г эсэргүүцэв. Женин
Аргентин, Бразил, Перуд салбаруудаа дамлан худаддаж дөнгөлөө. Харин Куба сохор
зоос ч өгөлгүй үйлдвэрүүдийг нь булаачихжээ. Гэвч ИТТ тэндээс үйл ажиллагаагаа
бүрмөсөн шллжүүлж, зөвхөн балгас л үлдээж амжсан байв. Гэтэл Чилийн коммунист
Альенде нар асуудал учрууллаа. Энд мөнгө хаях нь зөв гэж үзсэн Женин Альендегийн
эсрэг эргэлт зохион байгуулахад идэвхтэй оролцов. Альенде чунаж, Пиночет Женинийг
Чилийн анд нөхөр хэмээснээр асуудал арилсан юм. Иймэрхүү улс төржсөн адал явдал
бол Бений л хийдэг ажил билээ. Харин Женин тархинд нь Бен амилсан мэт л ажиллах
болжээ.
Хамгийн гол нь тэр ИТТ-гийн акцийн ихэнхийг өөрийн болгож чадсан ажээ.
СИЛЬВИО БЕРЛҮСКОНИ Миланы наймаалж
Милан хотод 1936 онд Сильвио хүү банкны албан хаагч л үижигийн гэр бүлд төржээ. Гэхдээ түүний аав баян хүн байсангүй. Жирийн л нэг тоологч, бүртгэгч байв. Харин мөнгөний тухай, эздийнх ньтухай ихийг мэддэг нэгэн. Гэртээ ирээд баячуудын тансаг амьдрал, жаргал цэнгэлийн тухай мөрөөдөнгүй өгүүлнэ, Сильвиогийн ээж ч амтархан сонсч, бусад гэрий эзэгтэй нарт ярих санаатай, цээжлээд авахыг хичээнэ. Сильвиод өөр амьдрал, сайхан ертөнц байдаг юм байна гэсэн ойлголт хар багаас нь бүрэлджээ. Бас дээрээс нь эцэг би ч яахав өнгөрсөн хүн, чи л олигтой амьдрах хэрэгтэй гэж байнга үглэхийг яана. Ямар ч гэсэн онцгой байх ёстой, гайхамшигт хүрэх учиртай
тэмүүлэл хүүд төлөвшжээ. Аав нь түүнтэй банкчид болж тоглодог байсныг ч хэлэх үү. Балчир наснаасаа л мөнгө төгрөг хожиж сурав. Хүүхдийн хэд хэдэн тоглоомонд сайн байсан тэр хамт наадах гэсэн болгонд ямагт л хожвол төдөн лир авна гэсэн болзол тулгана. Үнэндээ мөнгө түүний хамгийн дуртай тоглоом байв. Үеийн нөхөд нь мөхөөлдөс авдаг атал тэрхуримтлуулсан зоосны гялбаандбаясна. Цэцэрлэгийн насандаа л мөнгө хүүлэгч болж хувирчээ. Сургуульд хичээнгүй, буурьтай зангаараа эрдмүүдийг түвэггүй эзэмшив. Ангийнхаа хүүхдүүдэд хуулуулах нь "бизнесийн" хөөрхөн эх суваг болохыг мэдээд гайхав. Яагаад нөхөд нь хичээлээ анхаардаггүй атлаа сүүлд нь Сильвиод мөнгө төлнөвэ?
1943 онд холбоотнууд Италийг эзэлж, фашист Мүссолиний дарангуйллыг унагалаа. Америкчууд харь гаригийнхан шиг л санагдав. Бүх юм нь шинэлэг, чамин, зөв зүйтэй мэт. Америкийн бүхэн моодонд орлоо. Балчир хүү Сильвио комиксийн ном олж аваад, түүнийг унших гэж англи хэлийг махран судлав. Нөхөддөө үзүүлж, орчуулж өгч шан хүртэнэ. Удалгүй Сильвио америк цэргүүдэд бяцхан тус хүргэж, урамшилд нь чамин зүйлс авч амташлаа. Түүнийгээ дамлаад зогсолгүй, бусад хүүхдүүдийн заруулах гэж өгсөн юмсыг өндөр үнээр борлуулна.
Өсч томрох тусмаа бизнес гэдэг амархан агаад дэндүү сонирхолтой юм гэж бодох болов. Бушуу насанд хүрч, компани байгуулах эрхтэй болохсон гэж мөрөөднө. Гэвч аав ээж нь их сургуульд сурахыг шаардав. Гэр бүлсэг итали зангаараа даган зөвшөөрөхөд хүрлээ. Их сургуулийн санхүүгийн ангийг сонгосон нь мэдээж. Оюутан байхдаа баян нөхдөөрөө зээл бүтээлгэж, эцэг эхээсээ нууцаар компани байгуулав. Тэр нь зуучлах үйл эрхэлнэ гэгдсэн ч хэзээ ч, юуг ч зуучилсангүй. Хамагл хууль дүрмийг зөрчиж, мөнгө олж болох бүхэнд хуруу дүрж, дураараа дургисан компани байлаа.
Гэхдээ сурлага сайтай оюутан байсныг нь мартаж болохгүй. Рекламын бизнесийн хуульзүйн асуудлуудаар дипломоо хамгаалж, оюутны шилдэг ажлын шагнал хүртэн төгсөв. Эцгийнх нь танил түүний мөрийг алгадан, банканд кассчиний ажил олж өгнө гэж амлалаа. Сильвио "Тэр кассчиний сандалд чинь өмд элэгдчихнэ. Харин би таныг аятайхан ажилд оруулж дөнгөх байх шүү" гэж даажигнаад зугтжээ. Аав нь ахмад хүнийг   доромжлов   гэж  хилэгнэн   зэмлэх   гээд   хүүгийнхээ   ширээн  дээр   тавьсан


компаний ажил хэргийн хавтсыг хараад алмайрчээ. Төдөлгүй хүүдээ үйл ажиллагааны бүрэн эрх чөлөөг олгож буйгаа мэдэгдлээ.
1963 онд Сильвио Берлүскони сайн муу бүхий л аргыг хэрэглэн байж, Миланы маш ирээдүйтэй хойдхэсэгтиххэмжээний газар худалдан авч чадлаа. Милан бол Италийн бизнесийн төв, баячууд олонтой газар. Тиймээс энд газар алтны орд "-чг л үнэтэй. Хэрхэн Берлүскони үүнийг худалдан авсан бол. Түүнд шардлагатай мөнгөний 5 хувь нь ч байгаагүй гэдэг. Үнэндээ бол Сильвио эвслийн засгийн газарт гишүүд оруулсан нэгэн улс төрийн хүчний бульхайг сайтар судалж, шантаж хийжээ. Уг нам Миланд нөлөөтэй байлаа. Тиймээс, эсвэл фактуудыг гаргаж;тавина, эсвэл намд их хэмжээний хандив өгнө, гагцхүү уг газрыг миний халаасанд хий гэж шаарджээ. Намынхан Берлүсконид газар худалдсан гэсэн авч, төсөвт мөнгө ороогүй байв.
Удалгүй Сильвио Милан 2 нэртэй тансаг хороолол бариуллаа. Үүний санхүүжилт бас л бизнес-улс төрийн хуйвалдаанаас үүсэлтэй. Шинэ хороолол руу баян чинээлэгчүүд уулгалан дайрч, байруудыг дор нь худалдаж авлаа. Дахиад л нэг иймийг барьж өгөөрэй дээ гэж орж чадаагүйчүүд хүслээ. Мөнгөө бүр урьдчилан төлжээ. Бүр ч орчин үеийн, дээд зэргийн тохилог Милан 3 хороолол сүндэрлэлээ. Үүний дараа бүх миланчуудыг байлдан дагуулах Наранцэцэг хэмээх супер үйлчилгээний төвийг бүтээн босголоо. Төв хичнээн их амжилт олсныг Берлүскони сүлд тэмдгээ наранцэцэг болгосон нь нотолно. Барилгын бизнес удалгүй түүнийг залхааж, уг салбарынхаа захирлаар нэгэн ухаант ажилтнаа томилж орхиод мэдээллийн зүг жолоо заллаа. Тэр хэдийнээс мэдээлэл сайтай явдаг, мэдээллийг бнзнесийн нэг гол хүчин зүйл гэж үздэг, өндөр үнэлдэг байв. Нэр хүндтэй сонин Жорналег мөнгөөр зодон байж авлаа. Мөн ТВ5 хэмээх телесувгийг буй болголоо. Өөр хэд хэдэн сувагтай болсноор улсын хүчирхэг телерадио компани РАИ-тай өрсөлдөв. Хэвлэлийн групп Мондадориг чадал заан байж өөрийн болголоо. Медиа салбар түунд давхар давхар ашиг авчрав. Юуны өмнө үйл ажиллагааных нь шууд орлого. Хоёрдугаарт, сэтгүүлчдийн армиа ашиглаж, чухаг мэдээлэл олж авч байв. Гуравдугаарт, өөрийгөө сайн сайхнаар рекламдаж чадав. Италичууд түүнийг Кавальере гэж нэрлэлээ.
1986 онд тэр 50 хүрлээ. Насны ойн шилдэг бэлэг нь, өөрөөс нь 17 дүү, үзэсгэлэнт жүжигчин Вероника Ларио байлаа. Улс орон даяар супер гэрлэлтийн тухай шуугиж байхад Кавальере спортын салбар луу хэлбийх тухай бодож байлаа. Эхний алхам болгож хөл бөмбөгийн Милан клубыг эзэмшив. Гүллит, Ван Бастен зэрэг голландчуудыг үнэ хаялцан байж ирүүлснээр Милан баг сэргэн мандлаа. Ийнхүү спортод амжилт олохын зэрэгцээ эстрад руу ухасхийв. Пипо Баүдо, Раффаэла Карра гээд л оддыг худалдан авч гарав. Сильвиогийн сонирхохгүй юм гэж үгүй бололтой. Италийн бизнесийн өөр нэг аварга мангас Оливеттигийн Карло де Бенедетти бас тийм элдэв янзын юм сонирхдог хүн бөгөөд түүнтэй ноцтой өрсөлдөж эхлэв. Гэвч тэмцэлд мэдээж манай хүн ялсан.
Сильвио бол италийн олон талт үйл ажиллагаатай хамгийн том бизнесмен төдийгүй, хамгийн заль мэхтэй нь юм. Санхүүгийн операци явуулдаг Фининвест групп байгуулсан нь эхний жилдээ 11600тэрбум лир оллоо. Фининвест гэхдээ орлогоосоо 13дахин илүү өртэй ажиллаж байсан гэнэ. Хэвлэлүүдэд түүнийг огт сайн бизнесмен биш, харин ч бүтэлгүй нэгэн, тэр зөвхөн өр л хуримтлуулсан гэж бичих боллоо. Улс төртэй хутгалдсан түүний зарим зээлийг засгийн газар баталгаажуулсан байжээ. Удалгүй Берлүскони сүйрнэ гэж ёрлоцгооно.
Италид эдийн засгийн хямрал ужгирч, ард түмэн авилгалд идэгдсэн төрийнхнөөс залхаж гүйцсэн байлаа. Нэг зальхай сайд огцроход нөгөө балмад этгээд суудалд нь залрана. Цөхөрсөн сонгогчид зүүний хүчин, коммунистууд рүү хэлбийж эхлэв. Тэд засгийн эрхэнд гарвал улс орон социалист туршлагын золиос болж, бүр ч дампуурах байлаа.
Гуравдахь хүч гарцаагүй хэрэгтэй байлаа. Тэр нь Кавальере болов. Мань хүн "Итали, урагшаа!" гэдэг нам байгуулж, дор нь хөл дээр нь зогсоов. Намын хөтөлбөр нь түвэгтэй биш агаад, бүхнийг зөв зүйтэй хийх явдал гэнэ. Сурталчилгаа нь ч, бохь, маёнезийнхтэй адил байлаа. Сильвиогийн уран илтгэгчийн авьяас тодров. Тэр түүнд таалагдаж эхэллээ. Аж ахуйчдад төрийн нөлөөг багасгах, ажилчин албан хаагчдад


ажилгүйдлийг хязгаарлах, ахмадуудад тэтгэвэр нэмэгдүүлэх, орлоготнуудад татвар бууруулахыг амлалаа.
Өөрийгөө бүтээсэн хүн буюу селфмэйдменд олон нийт итгэлээ. Тэр улс орныг ч өөд татаж чадна гэлцлээ. Ийм баян хүн авилгалд өртөхгүй ч хэмээв. Эмэгтэйчүүд түүнийг сайхан эрд тооцож, сонгогчдынх нь олонх болсон нь гайхалтай. Харин зарим эрчүүд сурталчилгаанд оролцсон Вероникагийн үгийг дагасан нь мэдээж. Барууны хүч өрсөлдөгч зүүнтнүүдийг бут цохихын тулд Берлүсконид тусалж байв. Уг нь тэд "Итали, урагшаа!"-г амжилт олохгүй гэж таамагласан бололтой.
Гэвч сонгуулийн дүнд Сильвиогийн нам 40 хувийн санал авчээ. Мань хүн ерөнхий сайд болно гэсэн дэндүү дэвэргэн хүслээ биелүүлэв. Улс орон түүний гарт орлоо. Албан тушаалаа бараг хаан суудал болгож дөнгөв. Амлалтынхаа заримыг биелүүлсэн ч бүгдийг бус. Харин төрийн албан хаагчдын шамшигдуулал, авилгалыг багасгана гэдгийгээ 70-80 хувьтай биелүүлсэн нь том амжилт юм.
Дараагийн сонгуульд Берлүскони бут цохиулсан. Ерөнхий сайд байхдаа мань хүн хэтэрхий их хэл аманд өртжээ. Тэр нь ч аргагүй. Бусдын завшилтыг эрс бууруулсан ч, "хэмнэсэн" зүйлээ тэрбээр бүгдийг нь халаасалж байжээ. Айхавтар их өр нь ч ор мөргүй болсон нь ойлгомжтой. Италидулсын сектор хүчтэй байдаг. Хүчийг нь бууруулах талаар Кавальере багагүй анхаарч, цөөнгүй мундаг объектыг хувьчилж авсан. Энэ бүхнийхээ талаар шуугиулаад авсан хүн чинь яаж ч сонгогдох вэ дээ. Ял шийтгэл сонсоогүйгээ л их юм гэж бодох үлдсэн.
Гэтэл Сильвиогийн дараа гарч ирсэн этгээдүүд ард түмэнд бүр ч таалагдаагүй. Хэсэг хугацааны дараа Берлүскони ахин ерөнхий сайд болсон юм. Тийм ээ, өнөөдөр тэр Италийн ерөнхий сайд билээ. Гэхдээ бас л завшилга, хахуулийн хэрэгт холбогджээ. Гишүүн улсуудын тэргүүн нар ээлжлэн Европын холбоог удирддаг. Харин Европарламентынхан Сильвиогийн ээлж ирэхэд хүлээн авахаас эрс татгалзаж, ширүүн эсэргүүцэлүзүүлжээ.

0 Сэтгэгдэл: