Friday, November 8, 2013


ҮИЛБЕР БАЙБИ
Чулуун замнал
Мак Маклафлин чулуутай ажилладаг учраас тэвчээртэй хүн. Энэ чанар нь ч бизнест нь тус болно. Индиана штатын Эллетсвилл дэх Байби стоүн компанийг хамтран эзэмшдэг. Аварга дугуй хөрөө шохойн чулууны 15 тн блокийг хэрхэн зүсч бэлтгэхийг тэрбээр харж зогсоно. Залуус аа, өнөөдөр амжуулах ёстой шүү гэж хашгична. Зүсэх машин хүржигнэж түржигнэн, ус савируулсаар нэг блок дээр 3 цаг зүтгэжээ. Нүсэр диск чих дөжрөм хяхтнаж, улам ч эрчтэй эргэлдэвч чулуунд 60 см л шигдсэн ажээ. Халуун наранд усан хулгана болсон, ядарч зүдэрсэн ажилчдыг харахад ямар тамын ажил болох нь тодорхой. Байбийн зүссэн блок оүр цаанаа эзэнтэй. Нэг нь Дундад Барууны штатын хууль тогтоох хурлын барилга руу, нөгөө нь Нью Ёркийн тэнгэр баганадсан цамраг руу гэхчилэн илгээгдэнэ.
38 жил чулуутай ноцолдсон Макийн хувьд өнөөдөр л оддын цаг айсуй аж. Сүүлийн жилд 1990 оныхоос гантигийг 8 дахин, боржинг 20 дахин ихээр хэрэглэх болжээ. Шохойн чулууг их төлөв гэр бүлийн жижиг фирмүүд бэлтгэдэг болохоор тоо хэмжээг нь гаргахад түвэгтэй. Гэхдээ хэрэглээ нь хурдацтай өсч буй.
Урьд нь, шүүх банк зэргийн цөөн барилгыг сүрлэг, итгэл төрүүлэхүйц болгох гэж л чулууг ашигладаг байсан. 90-ээд оноос чулуу орчин үеийн стилийн бэлгэдэл болж хувирсан юм. Филип Жонсон, Майкл Грейвс нарын архитекторуудын санал болгосон сонгомол маягийн фасад, вестибюль моодонд орсноос тэр. Чулууны тусгаарлах чадварыг ч ойшооцгоосон билээ. Мөн хуучин барилгуудыг нураахын оронд сэргээн засварлах боллоо.


Эрэлт өсөхөд фирмүүд тоног төхөөрөмжөө шинэчилж, 2, 3 дугаар ээлжээр ажиллаж, тэтгэвэрт гарагсдыг эргүүлж дуудав. Индианагийн Монро, Лоүренс тойргууд сэргэн мандлаа. Энд ялимгүй гүнд 80 км урт, 6 хүртэл км өргөн, 20 м зузаан шохойн чулууны давхарга оршдог. Тиймээс түүхий эдийн талаар огтхон ч санаа зоволтгүй. Харин ч чулууг зарах тусам, ХАА-н эдлэн газрууд ихэснэ, сайжирна.
300-350 сая жилийн өмнө Индиана штат тэнгисийн ёроол байжээ. Шохойлгийг үүсгэгч организмын үлдэгдэл чулуун давхарга болж хувирсан. Америкийн хамгийн том чулууны ордууд энд буй. Эмпаер стейтбилдинг, Рокфеллер төв, Нью Ёркийн Метрополитен урлагийн музей, Коннектикут дэх Елийн их сургууль, 14 штатын парламент, Пентагон, вашингтоны засгийн газрын орднууд гээд олон алдартай байгууллага Индиана дахь Сейлемийн ил ордын нарийн ширхэгт чулуугаар чимэгдсэн. Индиана штат тэр аяараа чулуу юм. Малын хашаа хороо, амбаар сав, худгийн хашлага, гарааш, гудамж талбай, барилга байшин бүгдийг чулуугаар барьсан байдаг. Чулуу өнгөн давхаргаас холгүй тул энд мод бут ч ургадаггүй, тариалан эрхлэх боломжгүй. Бэлчээрийн МАА, чулуу бэлтгэл л зонхилно. Индианагийн хүн бүр чулуутай ажиллаж чаддаг. Чулуучид үе удам дамжин энэүйлийг эрхэлдэг.
Үилбер Байби компанидаа 4 хүүгийн хамт зүтгэнэ. Ажилтнуудын олонх нь гурван шүеэрээ хамт хөдөлмөрлөдөг. Тиймээс гэр бүлийн найрсаг сайхан уур амьсгал зонхилно. Ер нь чулуучид тайван, сэтгэлийн тэнхээтэй, ноён нуруутай, хатуужилтай хүмүүс байдаг. Чулуутайгаа адил болоо юу гэлтэй. Энэ нутгийнхан хамгийн арвин баялгаа ашиглахгүйгээр аж төрнө гэдгийг төсөөлөхгуй тул чулуучин болж,- хүнд хэцүү хөдөлмөрийг сонгодог. Үүний ач буянд ч сайн сайхан аж төрдөг. Үилбер: -Чулууг ойлгохын тулд түүнд амьдралаа зориулах хэрэгтэй. Тэгсэн цагт л чулуутай ажиллаж чадна. Миний мэдэх бүх өвөгдээдэс маань энэ ажлыг хийж байсан. Орчин үеийнхэн чулуунаас нүүр буруулах болж. Энэ нь сайн зүйлд хүргэхгүй. Хэрэв та индианагийн шохойн чулуугаар байшингаа баривал зуу зуун жил бат бөх, намбалаг >.,. йхан хэвээр байх болно. Бетон 10 жилийн дараа харахын эцэсгүй болдог. Чулуу бол цаг улирах тусам өнгө зүс засдаг. Гэхдээ элсэн чулуутийм ч онц биш хэмээн эндхийн аялаг дуудлагаар хүүрнэнэ.
Вашингтоны Капитолий элсэн чулуугаар баригдсан. Түүнийг шохойн чулуугаар солих шийдвэр гарсан нь Байби стоүнид тааламжтай хэрэг болсон юм. Дашрамд, Үилбер бусад барилгын элсэн чулууг ч солихын төлөө хөөрхөн кампанит ажил өрнүүлж байгаа. Стандартын дөрвөлжин хавтан хэлбэртэй нарийн чулууг барилгын гадна талын өнгөлгөөнд ашиглана. Зузаан чулууг элдэв чммэг сийлбэрлэхэд зориулдаг. Компаний ачааллын 1/3 сэргээн засварлахад оногдоно. Эндхийн ажлын нөхцөл тэсвэрлэшгүй. Шохойн тоос бүхнийг хучиж, манан татуулна. Нүргээн, чахраан, исгэрээн, нүдээн бүгд нийлээд чих дөжрөм чимээ шуугиан. Хэн ч дуулга, чихэвч, комбинезонгүй байх нь гайхалтай. Зөвхөн шорттой зутгэцгээнэ.
Тэнд ч нэг эр вашингтоны барилгад багана болох чулуунд гурив гаргахаар хичээнгүйлнэ. Энд ч нэг нь аркийн захыг бүрэх лөрвөлжин хэсгүүд хөрөөдөж, зүлгэнэ. Сийлбэрчин Аёва штатын шүүхэд зориулж чулуун навч мөчир урлана. Түүний өмнө байгаа фотонд элэгдэж мөлийсөн хуучин чимэг харагдана.
Чулуу моодонд орохоос өмнө сийлбэр хийх нь мөхөж буй мэргэжилд тооцогдон байсан. Гэтэл одоо ирээдүйтэй, нэр хүндтэй ажил гэгджээ. Суралцаж буй залуус цөөнгүй үзэгдэх нь үүнийг гэрчилнэ. Пневматик хутгаар тэд бяслаг зүсэх адил хөнгөн ажиллах нь урамтай.
Индианагийн сийлбэрчид Америктаа хамгийн уран. Цэиэгтэй ваар, сигар зуусан мэлхий зэрэг нарийн дүрслэл штатад хаа сайгүй тохиолдоно. Тэтгэвэрт гарсан сийлээчид булшныхаа хөшөөг урлан өрсөлддөг. Монро, Лоүренс тойргийн оршуулгын газрууд гайхамшигтай. Эцсийн уран бүтээлийн музей гэмээр.
Байбийн Рид карьерт очицгооё. Хөл бөмбөгийн талбай 20 м гүнл унасан мэт талбарт олборлол хийгдэнэ. 8 өндөр багана жоорондоо ган холбоосоор нэгджээ. Холбоосонд канатан хөрөөг бэхлэнэ. Нэлээн боловсронгуй эд тул хүн хүч нэн бага шаардана. Өнөөдөр 2 ажилчин нэг канатан хөрөөгөөр амжуулж буйг урьд 48 ажмлчин, 24 хөрөөдөгч машин хийх асан.


30 метр урт, таваарын вагон шиг хэлбэртэй блокуудыг дээр
татаж гаргаад ахин хөрөөднө. Гологдол блок маш их гардаг. Өнгө
цэвэр бус, ан цавтай, завсар нь шавар, элс, бусад элемент орсон
гээд. Арвын нэг нь л стандарт блок болдог. Тиймээс Сейлемийн
ордын хаанаас нь ч ухаж болдоггүй. Ордын доторхи орд гэж бас
байна. Тэдгээрээс үүссэн хэдэн мянган нүхэнд ус тогтсон нь
аймшигтай харагдана. Эрэггүй, байгальгүй, дөв дөрвөлжин, амьгүй
чулуун нуурууд.
Чулууны ажил аль ч утгаараа хүнд бизнес. Тоос уушгинд, доргион бөөрөнд, ачаалал
зүрхэнд, чимээ мэдрэлд, биеийн хүчир хедөлмөр үе мөчинд гээд л муугаар нөлөөлөхийг
тоочивч баршгүй. Чих хатуурах, хараа муудах, элдэв гэмтэл авах нь хүн бүрд л
тохиолдоно.
Гэвч индианачууд хамгийн энгийн ажил мэргэжил л гэж үзнэ. Энэ нутгийнхан олон
үеэрээ чулуунд дасан зохицож, бараг нэг хэсэг нь болжээ. Хамгийн хатуу хүтүүг ч

хүмүүс нугалж чаддагийн амьд жишээ ажээ.

0 Сэтгэгдэл: