Wednesday, July 3, 2013

Амжилтын түүх №7

Posted By: kuzko - July 03, 2013

Share

& Comment


ТҮЦ-ЧИН А.БАДДОРЖ: МӨНГӨӨ ДЭМИЙ ЮМАНД ҮРЭХГҮЙ Л БОЛ ӨӨДЛӨНӨ
Үнэндээ би түүнийг Монголын хамгийн залуу саятан гэж нэрлэсэн юм. Яагаад гэвэл гэр одоо дөнгож 17 настай. Ердөо л хоёр жилийн өмнө 8-р анги дүүргэж бизнесийн замд хол гавьжээ. Гэвч тэрээр хосрхон жилийн дотор чамгүй монгожпж үсчин, ТҮЦ, дугуйны нрокат, видео болон дуу бичлэгийн прокат ажиллуулж байна. Бас дээр нь байрныхаа ажилгүй гурван хүнээр бууз хийлгэн заруу.чж ашгаа хуваадаг байна. Юута(1 ч болов, уншит тангай олныг үл нуршин гүүнтэй танил!гуулъя.
-Яг одоогоор чи юу эрхэлдэг вэ?
-Байшингийн подвалд үечинтэй, автобусны буудлын ойролцоо нэг ТҮЦ-тэй, дэлгүүрийн нэг буланд видео дуу бичлэгийн прокаттай. Бас хүнсний захад нэг лангуутай. Саяхнаас 6 ширхэг унадаг дугуй бөөндөж аваад дугуйны прокат байгуулсан.
-Хамгийн ашигтай нь ямар байна вэ?
-Зун цаг, тэгээд ч хүүхдүүдийн амралт болоод ч тэр үү дугуйны прокат овоо ашиг өгч байна.
-Яаж дугуйгаа хөлсөлдөг юм бэ?
-Цагийн 300 төгрөгөөр боддог.
-Хүмүүс авах юм уу?
-Авалгүй яах вэ? Зарим нь бүр хэдэн одрөөр аваад мөнгөө төлчихдөг.
-Аваад алга болчихдоггүй юм уу?
-Үгүй дээ, паспортыг нь барьцаалчихдаг юм.
-Чи гэртээ олуулаа юу?
-Би айлын том хүү. Дөрвөн дүүтэй. Ээж маань группэд байдаг. Аав маань
3 жилийн өмнө нас барчихсан.
-Чи ээж дүү нараа тэжээдэг юм байна. Сард амьдрал ахуйн хэрэгцээнд хичнээн хэмжээний монгө зардаг вэ?
-Сард 30 мянган төгрөг зарцуулдаг. Гэхдээ 10 мянгыг нь би өөрөосөө гаргаж үлдсэн 20 мянгыг нь манай дүү нар олж авчирдаг.
-Дүү нар чинь хэдэн настай юм бэ?
-9-15 насны 4 дүү бий.
-Тэд яаж монго олох хэрэг вэ?
-Тэд бас ажилладаг. Хамгийн том дүү маань дугуйны прокат дээр дараагийн дүү маань ээжтэй хамжиж ТҮЦ-д, хоёр дүү маань ундаа. талх зарахаас гадна хүний гутал тосолдог юм.
-Чи чамгүй монго олдог мортлоо дүү нартаа аран хагүт ханддаг юм биш биз?
-Үгүй би тэднийг мөнгөний үнэ цэнийг л мэдрээсэй, хөдөлмөр гэдгийг ойлгоосой гэж боддог.
-Чиний үсчин, хүнсний лангуу зэрэг бусад газарт чпнь хэн ажилладаг юм бэ?
-Том хүмүүс. Өөрөөр хэлбэл манай байрны ажилгүй, ээжийн ганил авгайчуул. Тэдэнтэй гэрээ хийж ашгаас нь тодорхой хувийг нь өгдөг юм.
-Чи оороо юуг нь хийдэг вэ?
-Надад ажил мундахгүй. Энэ бүхнийг хооронд нь юхицуулна. Хэн нэг нь өвчтэй ч юм уу, годорхой шалтгаанаар ажиллаж чадахгүид хүрвэл би оронд нь ажиллах жишээтэй. Мөн би өөрөө урагшаа, хойшоо явж бараагаа тагна.
-Чи яагаад машин авч унадаггүй юм бэ?
-Машин авч менгөо түгжээд яах юм бэ. Мөнгийг сайн эргүүлж л өсгөнө шүү дээ. Бас гар дээр хадгалах онцгүй. Би одоохондоо жижиг хөдолж байна. Яваандаа цайны газар ч юм уу баар нээх бодолтой.
-Цайны газар чинь ашигтай байж чадах уу?
-Чадалгүй яах вэ, би хэдэн эмэгтэйгээр хуушуур бууз хийлгэж зах дээр заруулж байгаа. Ямар ч байсан хоолны зүйл маш ашигтай юм байна. Тэгээд
4 хүмүүс их явдаг газар нээвэл ашигтай юм шиг санагдсан.
-Чи мөнго олох гэж улайраад дүү нарынхаа хичээл сургуулийг анхаардаггүй хэрэг үү?
-Яалаа гэж. Би хичээлд нь явуулж тодорхой цагт давтуулж, чөлөөт цагаар
нь бизнес эрхлүүлдэг. Манай дүү нараас муу дунд сурдаг хүүхэд байхгүй. Ямар ч байсан дүү нараа 10 дугаар ангийг нь төгсгеж дээд сургуульд оруулна. Хахуульдаад ч болсон цөмийг нь боловсролтой болгоход мөнгө хайрлахгүй.
-Чи өороө яагаад наймдугаар ангиасаа гарчихсан юм бэ?
-Би наймдугаарангиа дүүргэсэн. Харин цааш үргэлжлүүлэн сурах бололцоо байгаагүй. Яагаад гэвэл намайг 7-р ангид байхад аав маань нас барчихсан. Их олон сар хүндээр өвчилж байгаад шүү. Ээж маань группийнхээ хэдэн төгрөгөөр биднийг хооллолог байсан. Байрныхаа мөнгийг төлөөгүй гээд байрнаас хеөж гаргах гээд байсан. Тэр шенө аав маань ээжид:
-Чи олон нялх хүухэдтэй хоцрох нь дээ. Амар тайван нүд аних арга алга гээд уйлж байсан. Энэ үг бол миний амьдралд сонсогдсон аймшгийн харанга байсан. Энэ үед би сургуулиа орхиод ажил хиймээр санагдсан.
-Чи бизнесийн юунаас эхэлсэн бэ?
-Вокзал дээр очиж ачааны галт тэрэгнээс нүүрс авч гэр хорооллын айлуудад зарж хэдэн төгрөг олдог байсан. Дараа нь талх, ундаа шаглах, гутал тослох, ачаа буулгах, вокзал болон зах дээр хүмүүсийн ачаа зөох, сонин зарах, самар түүж зарах гээд маш олон юм эрхэлсэн.
-Энэ бүхнээс чамд хамгийн ихээр өгоожоө өгсон бизнес нь юу вэ?
-Үнэндээ би баян хангайнхаа хүчинд босч ирсэн. Хамгийн анх дүүтэйгээ самяр жимсэнд явж гэр намраа 100-гаад мянган төгрөгтэй болсон. Энэ монгөөрөө бас хүнсний лангуу түрээсэлж бараа авчран хөл дээрээ босох боломжоо нээсэн.
-Одоогоор чи овоо хэдэн худалдаа үйлчилгээний цэпэй юм байна. Амьдрал чинь дээшилсэн үү?
-Мөнгө маань үржиж байгаа боловч амьдрал маань бахь байдгаараа байна.
-Яагаад юу гэж ойлгох вэ?
-Яахав дээ, би нэг их том бизнесмен болоогүй байж цамаан загнаад яах вэ гэж боддог. Одоо ч манайхан урьдынхаа адил хар бор амьдралдаа хэвээр байна. Хэзээ нэгэн цагт би «Буянгийн» Жаргалсаихан шиг болж чаддаг юм бол өөртөө наргиж цэнгэх эрх чөлөө олгоно.
-Чамд одоо юу дутагдаж байна вэ?

-Би ганцжишээхэлье. Үсчин эгчийгбайрны подвалд ажиллуулдаг. Өдөрт сайн гүрийгээд хэдэн мянгыг олдог. Тэгтэл яг манайтай ижил мэргэжлийн «Женко» компанийн «Смайль» гэдэг үсчингийн үсчин нь өдөрт зуу гаруй мянган төгрөг олдог. Үнэндээ хоёулаа адилхан үс засна. Ялгаатай нь гэвэл «Смайль» үсчингийн газар дэндүү тансаг, дээр нь үсийг нь угааж элдэв үнэртэн шүршээд л нэг хүнээс 3000-30.000 төгрөг авч байна. Гэтэл манай үсчин нэг хүнээс 1000-4000 төгрөг авдаг. Яваандаа монголын хэрэглэгчид гое тансаг !үйлд их дуртай болох юм шиг. Иймийн тулд би монгөтэй байж л зах зээлд амьдарч өрсөлдөнө. Түүнээс биш олсон мөнгөө хамаагүй цацвал маргааш нь хоосорч болох тийм л нийгэмд бид амьдарч байна шүү дээ. 

About kuzko

Organic Theme. We published High quality Blogger Templates with Awesome Design for blogspot lovers.The very first Blogger Templates Company where you will find Responsive Design Templates.

0 comments:

Copyright © ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Designed by Templatezy