Sunday, May 26, 2013




1. Импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг бүртгэж, улсын дугаар, гэрчилгээ олгох
2. Улаанбаатар хотоос-Орон нутаг руу шилжилт хөдөлгөөн хийх
3. Орон нутгаас- Улаанбаатар хотруу шилжилт хөдөлгөөн хийх
4. Улаанбаатар хотоос-Улаанбаатар хот /Дүүргээс-дүүрэгт/ шилжилт хөдөлгөөн хийх
5. Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах
6. Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох, солих
7. Автотээврийн хэрэгслийн улсын дугаарыг нөхөн олгох, солих
8.Явуулын дугаар олгох
9. Тээврийн хэрэгслийн лавлагаа

1. Импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг бүртгэж, улсын дугаар, гэрчилгээ олгох

Бүрдүүлэх материал:

• Тээврийн хэрэгслийн техникийн паспорт, үйлдвэрлэгчийн дагалдах бичиг;

• Ашиглагдаж байгаад импортоор оруулж ирсэн автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, тухайн улсын эрх бүхий байгууллагаас техникийн шаардлага хангаж байгааг тодорхойлсон дүгнэлт, бүртгэлээс хассан тухай тодорхойлолт, тэмдэглэл;

• Гаалийн бүрдүүлэлт хийснийг нотлох мэдүүлэг, баримт;

• Дипломат болон олон улсын байгууллага бол гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг;

• Монгол Улсад холбогдох байгууллагын зөвшөөрөлтэйгээр үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслийн хувьд техникийн

паспорт, авто тээврийн хэрэгслийн таних тэмдгийн дугаар олгосныг баталгаажуулсан баримт;

• Тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэр, техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт;

• Улсын тэмдэгтийн хураамж, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ төлсөн баримт;

• Автотээврийн хэрэгсэлд улсын дугаар авах талаар гаргасан иргэн, хуулийн этгээдийн хүсэлт, албан бичиг, бүртгэлийн маягт, шилжүүлснийг нотлох бусад баримт;

• Өмчлөгчийн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

• Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт;

• Тусгай тоноглол суурилагдсан тээврийн хэрэгслийн хувьд нэмэлт төхөөрөмжийн техникийн байдлыг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар шалгуулж баталгаажуулсан дүгнэлт.

Хаяг:Баянзүрх дүүргийн авто оношлогооны зүүн талаар хойш эргээд 200м-т байрлах “Таван Ган Трейд” ХХК-ийн байр Утас: 70169970

2. Улаанбаатар хотоос-Орон нутаг руу шилжилт хөдөлгөөн хийх

Бүрдүүлэх материал:

• Иргэн болон хуулийн этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх бол шилжүүлсэн болон шилжүүлж авсан иргэн, хуулийн этгээдийн шийдвэр, албан бичиг, бүртгэлийн маягт, шилжүүлснийг нотлох бусад баримт;

• Шилжүүлэн авч байгаа өмчлөгчийн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

• Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;

• Тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэр;

• Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт, гэрчилгээ;

• Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

• Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт.

Хаяг:БГД, Гурвалжингийн гүүр, “Хөсөг Трейд” ХХК-ийн байр Утас:53131012 Баянзүрх дүүргийн авто оношлогооны зүүн талаар хойш эргээд 200м-тбайрлах “Таван Ган Трейд” ХХК-ийн байр Утас: 70169970

3. Орон нутгаас- Улаанбаатар хотруу шилжилт хөдөлгөөн хийх

Бүрдүүлэх материал:

• Иргэн болон хуулийн этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх бол шилжүүлсэн болон шилжүүлж авсан иргэн, хуулийн этгээдийн шийдвэр, албан бичиг, бүртгэлийн маягт, шилжүүлснийг нотлох бусад баримт;

• Шилжүүлэн авч байгаа өмчлөгчийн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

• Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;

• Тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэр;

• Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт, гэрчилгээ;

• Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

• Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт.

Хаяг:БГД, Гурвалжингийн гүүр, “Хөсөг Трейд” ХХК-ийн байр Утас:53131012

4. Улаанбаатар хотоос-Улаанбаатар хот /Дүүргээс-дүүрэгт/ шилжилт хөдөлгөөн хийх

Бүрдүүлэх материал:

• Иргэн болон хуулийн этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх бол шилжүүлсэн болон шилжүүлж авсан иргэн, хуулийн этгээдийн шийдвэр, албан бичиг, бүртгэлийн маягт, шилжүүлснийг нотлох бусад баримт;

• шилжүүлэн авч байгаа өмчлөгчийн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

• авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ;

• тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэр;

• автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт, гэрчилгээ;

• улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

• жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт.

Хаяг: БГД, Гурвалжингийн гүүр, “Хөсөг Трейд” ХХК-ийн байр Утас:53131012

5. Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах

Бүрдүүлэх материал:

• Автотээврийнхэрэгслийгцаашидашиглахболомжгүйболсонболулсынбүртгэлээсхасуулахтухайөмчлөгчийнхүсэлт;

• Автотээврийн хэрэгслийг бүрмөсөн экспортлох болсонтой холбогдуулан улсын бүртгэлээс хасуулах тухай өмчлөгчийн хүсэлт;

• Нийслэлийн татварын албаны тодорхойлолт;

• Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;

• Улсын дугаарын тэмдэг;

• Тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэр.

Хаяг:Баянзүрх дүүргийн авто оношлогооны зүүн талаар хойш эргээд 200м-тбайрлах “Таван Ган Трейд” ХХК-ийн байр Утас: 70169970

6. Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгох, солих

Бүрдүүлэх материал:

• Улсын дугаар, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгохыг хүссэн бүртгэлийн маягт, албан бичиг;

• Автотээврийн хэрэгслийн гэрчилгээг хаяж, гээгдүүлснийг мэдээллийн хэрэгслээр хүчингүй болгож зарлуулсан баримт;

• Автотээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ тушаасан баримт;

• Улсын дугаар нөхөн олгох бол автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;

• Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт;

• Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

• Тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэр;

• Хуучирч муудсан бичлэг тэмдэглэл нь баларсан, ашиглах боломжгүй болсон автотээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгчийн хүсэлтээр гэрчилгээний үнэ болон улсын тэмдэгтийн хураамжийг төлүүлэн сольж олгоно.

Хаяг: БГД, Гурвалжингийн гүүр, “Хөсөг Трейд” ХХК-ийн байр Утас:53131012

7. Автотээврийн хэрэгслийн улсын дугаарыг нөхөн олгох, солих

• Хуучирч муудсан бичлэг тэмдэглэл нь баларсан, ашиглах боломжгүй болсон автотээврийн хэрэгслийн улсын дугаарыг /улсын дугаарын тоо болон үсгийг өөрчлөхгүйгээр/ өмчлөгчийн хүсэлтээр тэмдэгтийн хураамжийг төлүүлэн сольж олгоно.

• Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг нэг болон хосоор нь үрэгдүүлсэн тохиолдолд автотээврийн хэрэгслийн улсын дугаарыг нөхөн олгохыг хүссэн бүртгэлийн маягт, албан бичиг, тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

Хаяг: Баянзүрх дүүргийн авто оношлогооны зүүн талаар хойш эргээд 200м-тбайрлах “Таван Ган Трейд” ХХК-ийн байр Утас: 70169970

8.Явуулын дугаар олгох

Бүрдүүлэх материал:

• “Явуулын дугаар” олгож өгөхийг хүссэн албан бичиг, өргөдөл;

• Монгол Улсаар дамжин өнгөрөх бол тухайн тээврийн хэрэгслийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагаас олгосон тээврийн хэрэгслийн гэрчилгээ;

• Монгол Улсын нутгийн гүн рүү тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр;

• Монгол Улсаас экспортлох бол бүртгэлээс хасуулсан тодорхойлолт;

• Монгол Улсаар дамжин өнгөрөх бол гаалийн баримт. Хаяг: Баянзүрх дүүргийн авто оношлогооны зүүн талаар хойшэргээд 200м-т байрлах “Таван Ган Трейд” ХХК-ийн байр Утас: 70169970

9. Тээврийн хэрэгслийн лавлагаа:

70169970, 70169975, 53131012

0 Сэтгэгдэл: