Thursday, April 18, 2013



КАРАТЭЧ Д.АМГАЛАНБААТАР: БИ БОЛ ХОББИГООРОО ХООЛОО 

ОЛЖ ИДДЭГ ХҮН 

Германы каратэгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, тус улсын каратэгийн аваргаар олон удаа шалгарч байсан Д.Амгаланбаатартай уулзлаа. Тэрээр бас дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд чамгүй амжилттай оролцож, Америкийн аваргаар шалгарч байж. Түүнтэй каратэгийн спортын тухай ярилцсан юм.

-Каратэ хэмээх энэ спортоор хэдийнээс хичээллэж эхэлсэн тухайгаа сонирхуулбал...

-1990 онд Германд очсон үеэсээ л энэ спортоор хичээллэж эхэлсэн. Зургаан жил Германы шигшээ багт багтаж, зургаан жил Германы аварга болж байсан. Тулааны чиглэлээр, техникийн үзүүлэлтээр аварга болж байсан. Багаараа ч шалгардаг.

-Германы шигшээ багг байх сш олон улсын хэмжээннй томоохон гэмцээнүудэд орж байсан биз дээ?

-Дэлхийн аваргын тэмцээн хоёр жилд нэг удаа болдог юм. Дэлхийн аваргад гурван удаа оролцсон. Дэлхийн аварга болж үзээгүй ээ.

-Гэхдээ хэр амжилтгай оролцож бансан бэ?

-Дөрөв. зургадугаар байрт орсон. Мен Швейцарийн каратэгийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, Америкийн аваргын тэмцээнээс алтан медаль хүртэж байсан.

-Дэлхийн аваргад хэр олон орон оролцдог юм бэ?

-Ойролцоогоор 40-60 улс л оролцоод байдаг юм.

-Энд ирсэнээсээ хойш олон улсын тамцээнд оролцов уу?

-Оролцоогүй ээ. Би Германы шигшээ багттамирчин байж байгаад дараа нь Мекленбург зэрэг муж улсын ерөнхий дасгалжуулагч хийж байлаа л даа. Тэгээд Америк, Швейцар, Англи, ӨАБНУ, Зимбабве зэрэгоронд мэргэжилтэн багш хийж байсан. Урилгаар хичээл заадаг байсан юм.

-Германы шигшээ багт орохын тулд хэр том шалгуур давдаг бол?

-Үүнд орохын тулд ямар ч байсан хот, муж улс, Германы аварга шалгаруулах тэмцээнд дэс дараалан оролцоно. Тэмцээнд эхний гурван байрт орсон хүмүүсээс дахин шалгаруулалт хийж авдаг юм. Германы ерөнхий дасгалжуулагч болон каратэгийн холбооныхон тэр хүмүүсээс шалгаруулалт яиуулдаг.

-Та одоо ямар зэрэг цолтой вэ. Каратэгийн зэрэг дэвннн гухай сонирхуулбал?

-Есөн бүс аваад дараа нь хар бүстэй болдог. Хар бүснээс дээшээ нэгдүгээр дан, хоёрдугаар дан гээд явна. Миний хувьд бол хоёр дантай.

-Хамгийн дээд зэрэглэл нь гэвэл?

-Насаараа энэ спортоор явсан зургаа, долоон дантай хүн бий. Манай их мастер маань долоон дантай байсан.

-Та каратэгийн ямар чиглэлээр хичээллэдэг юм бэ?

-Шукокей каратэ. Ер нь каратэгийн төрөл, стиль бүрт ижил төстэй олон тал байдаг. Харин шукокей каратэгийн нэг онцлог гэвэл бух хун үүгээр хичээллэж болдог. Эмэгтэй, эрэггэй, тахир дутуу, хөгшин настай хэн ч хийж болдогоороо онцлог.

-Энэ таны хобби юу, эсвэл мэргэжил үү?

-Би каратэг мэргэжил болгоол, үүгээр хоолоо олж идээд, амьдраад явж байгаа болохоор хобби гэж хэлэхэд хэцүү, бас мэргэжил гэхэд ч хэцүү л дээ. Гэхдээ бараг л мэргэжил юм даа. Муж улсын дасгалжуулагчийн зэрэглэлгэй болохоор энэ бол миний мэргэжил л дээ. Түүгээрээ мөнгө олж, амьдарч байгаа бол тэр мэргэжил.

-Та Германд каратэгийн чиглэлээр сургуульд явсан юм уу?

-Үгүй л дээ. Би автын зохион бүтээгч, инженер хүн. Оюутан байхдаа каратэгаар хичээллээд тэр чигээрэз каратэгийн мэрэгжилтэн болоод явчихсан юм.

-Каратэгийн үндсэн мон чанар нь гэвэл юу байх бол?

-Хүний амьдралын л нэг арга. Каратэ сурч байгаа хүн маань удаан сэтгэдэг байсан бол хурдан болно. Эсвэл арга барил нь буруу байсан бол туүнийг яаж олох, яаж цаашаагаа дэвших. хөгжих вэ гэдэг. Мэдээж "Каратэ чиний амьдрал, арга барилыг чинь занж огдо1" гэвэл хүн сонирхдоггүй. Хурдан болох гэж, хүнээс айдаггүй болох гэж орж ирдэг. Харин энэ ньтэр хүнд шууд биш замаар амьдралын арга барилыг сонгох болоцоог олгодСГ. Дуртай юмаар нь өөрийг нь хөгжүүлж байгаа хэрэг шүү дээ.

-Таны багш?

-Шигору Кимура ГЭЭД япон \үн бий. Нью-Иоркийн ойролцоо амьдардаг хүн. Би Амсрикт багш дээрээ очиж бэлтгэл хийдэг байсан юм.

Үүгээр бид хоёрын яриа ондорлосон юм. Монголчууд харь оронд, бэлтгэл сургуулилт сайн нөхцөлд споргын ямар ч амжилт гаргаж чаддаг. Сүмоч, боксчин, каратэч, мэргэн буудаш, шатарчин гээд л олон горлийн тамирчид маань хилипн чанадад хүчээ сорнн амьдарч байна. Тэдний нэг нь Д.Төмор-Очир. Дугуйчин Дашнямын Томор-Очирыг споргынхон анцахгүн. ОУХМ энэ ду^уйчны амжилт 80,90-ээд оны дэлхий, гивийн хэмжээнд байлаа. Тэрбээр Чехословак, Польш, Герман улсуудын нутгаар дамжин зохиоглдог байсан "Энх гайва1г'-ы олон одрийн ;гугуйн уралдаанд гасралп-үй арав гаруи жил оролцож, гус уралдааны дундын барнанд иэг биш удаа тэргүүн байрт шалгарч байсан нэгэн. Томөр-Очир тивнйн хэмжээнд оргил амжилгаа 1990 оны Бээжингийн Азийн спортын XI наадмаар үзүүлж байж. Багиин төрөлд мөнгө, хувнпн боон гарааган уралдаанд хүрэл медаль хүртэж, Ази тивдээ чамгүн амжилт үзүүлэх боломжтойг тэрбээр нотолсон.

Жилийн дараа Томор-Очир Азяйн авар^а шалгаруулах тэмцээнээс ахиад л медаль хүртэж байсан гээд 1үүний сноргын амжилтын он дарааллын хуудас баялаг билээ. Түүнд олимпийн наадам, ДАШТ-д ч хурд хүчээ сорих хувь тохнож байсан. Ийм л шилдэг сайн дугуйчнаа гор. засаг, БТС-ын төв байгууллагын удирдлага тухайн он жилүүдэд бараг л анхаарахгүй орхисон нь харамсалтай. Атлантын олимпийн дараа мэргэжчийн цугуйчин болох сэтгэл өвөрлөн холын Франц орныг зорьж байсан нь саяхан мэт.

ОУХМ Дашлямын Төмөр-Очирыг эх орондоо цөөн хоногоор нрээд байх уеэр нь дугуйн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Болдбаатарын зуучилж тусалснаар бнд товч ярилцах боломжтой болсон юм.

-Франц дахь ганы амьдрал ямархуу байна даа. Эх орондоо ирсэн зорилгоосоо танилцуулахгүй юу?

-Юуны емнө Төмөр-Очирыг таниж мэдэх бүх хүмүүст болон спорт сонирхогчдодоо мэндчилгээ дэншүүлье! Би гэр бүлээрээ Франц улсын Лорена мужийн төв Нанси хотноо долоо дахь жилдээ суурьшин амьдарч байна. Эрхэлж буй ажил гэвэл Нанси хотын «А8ТТ» дугуйн клубт зөвлөх, хүүхдийн дугуйн дасгалжуулагчаар ажиллаж явна.

Францад очсон үеэсээ л мэргэжлийн дугуйчин болж, «А5ТТ» клубт хичээллэж, ОУХМ Нарангийнхаа хамт клубийнхээ нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд дөрөв орчим жил оролцсон. Мэргэжлиин дугуйчид байнгын бэлтгэлтэй, тогтмол тэмцээнд орж өрсөлддөг тул ондор зэрэглэлийн тэдгээр тамирчидтай нь уралдах хүнд, бэрхшээлтэй байсан нь ойлгомжтой. Гэхдээ Наран бид хоёр том, бага цөөнгүй тэмцээнд амжилттай уралдсан. Гурван жилийн өмнө мэргэжлийн дугуйчны албаа албан ёсоор орхин зодог тайлж, клубтээ дасгалжуулагчаар ажиллах болсон.

Эх орондоо ирсэн гол зорилго гэвэл өөрийн «А5ТТ» клубтээ Монголынхоо нэг залуу дугуйчинг сонгон авах явдал байлаа. Сонголт гайгүй болсон байх. Залуу дугуйчин маань манай клубт хичээллэснээр ур чадвар, амжилт нь өсөх магадлалтай юм. Бид ч тийм л хүнийг сонгосон гэдэгт итгэлтэй байна.

-Монголынхоо дугуйчндтай холбоо харьцаатай байдаг уу?

-.Монголын дугуйн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, спортын мастер Б.Болдбаатартай байнгын холбоотой байгаа. Энэ хавар Нанса хотноо Монголын залуу дугуйчдыг хүлээн авч, сар гаруй бэлтгэл сургуулилалтыг нь хамтран удирдаж, тусалсан. Нанса хотод очсон монгол дугуйчид миний гус дэмийг санаж байгаа байх аа.

Монголын дугуйн спортод нэгэн үе залуучууд түрэн итгэлтэй залгамжлан гарч ирж буйд ахмад дугуйчны хувьд баяртай байна. Миний сайн нөхөр, хамтран уралдагч ОУХМ Б.Хаянхирваагийн хүү залуу дугуйчин Х.Ууганбаяр Азийн залуучуудын аваргаас мөнгөн медаль хүртсэнийг луулаад, залуу дугуйчин дүүдээ баяр хүргэж, бэлтгэлээ улам сайн хийж, өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж байна шүү.

-Монголынхоо дугуйчдын хэрэглэл материалыг хараад мэдээж санаа чннь зовдог байх даа?

-Дугуй бол тамирчнаас тэсвэр хатуужил, эр зориг, ур чадвар шаардсан - эрсдэлтэй, спортын хүндхэн төрөл юм. Техник хэрэгсэл материал, хувцас үнэтэй шүү дээ. Сайн дугуй өндөр үнэтэй. Монгол дугуйчид өөрсдөө л оөрсдийгөө болгоож, уралдаж буйг хараад сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Боломжоороо тусалж, дэмжиж явна. Дугуйн спорт Монголд хөгжих хандлагатай болж буй энэ үед төр, засаг бодлогоор дугуйчдаа дэмжиж туслах ёстой.

Гавъяат тамирчин Ж.Өлзий-Орших хичнээн олон тэмцээн уралдаанд Монгол улсынхаа нэр алдрыг дуурсгав. Төр, засаг нь түүнд яаж юугаар тусалж байв даа. Ихэнх тэмцээнд тэрбээр өөрийн зардлаараа «бор зүрхээрээ» л очиж

уралдаж байсныг мэдэх юм. Зардал мөнгө, хэрэглэл материалын хомсдолоос шалтгаалж, миний үеийн олон шилдэг дугуйчид уралдааны замаа орхисон нь нууц биш.

-Францад суурьшсан монгол дүгуйчны хувьд нэр хүнд бүхий «Тур де Франс» дүгуйн олон өдрнйн уралдаанд орох боломж тохиогоогүй юм болов уу?

-«Тур де Франс» дугуйн олон өдрийн уралдаанд мэргэжлийн дугуйн шилдгүүд л уралддаг тэмцээн л дээ. Орон орны мэргэжлийн дугуйчдыг их өндөр шалгуураар оролцуулдаг. Нэр хүндтэй энэ тэмцээний нэг гараа манай хотод зохиогддог. Энэ тэмцээнд оролцогчид бүрэн хамгаалалтын дор уралддаг болохоор нөгөөх томчуудтай уулзана, хөөролдөнө гэсэн ойлголг талаар өнгөрнө. Лэнс Амстронг, Ян Ульрих, Лоран Жалабер нарын томчуудтай олон өдрийн уралдаан, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр танилцаж, хөөрөлдөх үе тохиож байснаараа бахархан явдаг юм. Ялангуяа Францын Лоран Жалабергай ойр дотно.

Энэ дашрамд хэлэхэд «Тур де Франс» болон Европ тивд зохиогддогдугуйн гомоохон тэмцээнд монюл дугуйчинг бэлтгэж оролцуулах бодол тээж яваагаа нуумааргүй байна.

-Монголын дугуйчдыг гадаадынхан хэрхэн үнэлж, хүлээж авдаг юм бол...

-Гадаадын мэргэжилтнүүд монгол дугуйчны тэсвэр хатуужилтай, уйгагүй ходөлмөрч чанарыгл юун түрүүн үнэлдэг бололтой юм билээ. Хоёрт, түншлэхэд найдвартай, нүүр улайлгахгүй шүү гэдэг.

Нэмэлт тодруулга:

Болдбаатар багш бидний ярианд оролцож дугуйчин, дасталжуулагч Д.Төмор-Очирын тухай цоон тодотгол хийсэн юм.

«Швейцарьтзохиогдох дугуйн «Б» зэрэглэлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний омнөх бэлтгэлээ биднийг Францад хийхэд тусалсан хүмүүс бол ОУХМ Төмөр-Очир, Наран хоёр. Томөр-Очир маань Франндаа их нэр хүндтэй юм билээ. Түүнийг Францын /гугуйн ямар ч клубт очсон хүндэлж, дотно зөвлолдөн ярнлцаж байсан зэргээс ургуулан бодоход, хнлийн чанадад «Монгол» хэмээх нэрийг ингэж л авч явах юмсан гэж бодогдож явсан шүү.

Францчууд тэр болгон гадаадын иргэнийг улсдаа суурьшуулан амьдрах эрх огцоггүй юм билээ. Төмор-Очир маань дугуйн спортын амжилтаараа Лорсна мужийн Нанси хотын алдрыг Франц даяар олон удаа дуурсгаж явсан тул мужннн захираш түүнд тус улсад насаараа суурыннн амьдрах «өргомжлол» гардуулсан үеийн бичлэг үзээд бахархаж байлаа. Хэдийгээр Төмөр-Очир алс холын оронд амьдарч хөдөлморлөж буй ч гүүний сэттэл зүрх Монголдоо уяатай явна. Тэрбээр Францад болон Европын бусад оронд монгол дугуйчинт зорчуулж, мэргэжиийн болгочих боломжийг эрэлхийлж, эхний нэг лугуйчинг оорийн клубт сонгон авахаар эх орондоо энэ удаа ирж, сонголгоо хийчихлээ.

Өөр бас Төмор-Очироороо бахархах зүйл гэвэл, тэр маань Францын 20 мянга гаруй дугуйчдаас чансаагаараа эхний арван шилдэг дугуйчинд орж байсан гэдэг. Францад дугуйн 150 гаруй клуб байдаг юм гэнэ лээ. Томор-Очир, Наран нарыг уралдаж байсан он жилүүдэд Лорена мужийн Нанси хотын «А8ТТ» клуб амжилтын чансаагаараа Францдаа мон л эхний аравт орж алдаршиж байсан юм билээ. Төмөр-Очир, Наран нарыг уралдахаа больсноос хойш тус клубийн чансаа нэлээд буугаад байгаа гухай клубийн удирдлага, дасга.тжуулап1 бидэнд яриад, тэдэн шиг сайн дугуйчинг Монголоос лвахад бэлэн гэдгээ илэрхийлж, бид бүгдийг баярлуулж байсныг дурсан хэлэхэд таатай байна» гэж дугуйн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Болдбаатар нохрийн тухай яриагаа ондөрлөсон юм.

0 Сэтгэгдэл: