Tuesday, March 5, 2013

 
XML - Extended Markup Language буюу өргөтгөсөн тэмдэгтийн хэл гэсэн утгатай. Энэ хэл нь тодорхой утга бүхий тагуудын тусламжтайгаар элементүүдийг тодорхойлох, түүнчлэн элмент бүрд ямар нэг мэдээлэл (metadata) нэмэхийг зөвшөөрдөг. XML бол ирээдүйн вэбийн нэг чухал хэрэгсэл электрон мэдээллийн үндэс болох нь тодорхой болсон хэл юм . XML бол өгөгдлүүдийг тодорхой тагуудаар тэмдэглэх бичлэгтэй бөгөөд өгөгдлөө дэлгэцэнд гаргах болон боловсруулахдаа олон төрлийн технологийг ашигладаг . Хэлбэрийн хувьд HTML - тэй төстэй. XML нь вэб хуудас хэрхэн харагдах хэлбэрийг өөрчилж чадахгүй.
 HTML - г XML орлосон ч текстийн хэлбэр дүрс гэх мэтийг дэлгэцэнд гаргахад CSS (Cascading Style Sheet) мөн Javascript зэрэг нь XML - д мөн л ашиглагдана. XML бол SGML-н хялбаршуулсан хувилбар юм. HTML нь тагийг шинээр тодорхойлох боломжгүй, уян хатан бус явцуу хүрээтэй байдаг. Тэгвэл XML хэрэглэгч өөртөө хэрэгтэй байгаа тагуудыг үүсгэн мэдээллээ дүрслэх боломжтой байдаг. XML-н өөр нэгэн давуу тал бол Unicode-ийг ашиглан тагийг янз бүрийн хэлний үсгүүдээр текстийг бичиж болно. XML нь өгөгдөлийг илүү бүтэцлэгдсэн мөртлөө маш энгийн байдлаар хэвшүүлж чаддагаараа бусад адил технологиос илүү ихээр дэлгэрсэн.
 

0 Сэтгэгдэл: