Friday, March 29, 2013

iPad болон Indian Tablet PC-ны ялгаа танилцуулга

Posted By: kuzko - March 29, 2013

Share

& Comment

iPad

Дэлгэц буюу дотоод холбоо
   iPad-ны мэдрэгчтэй дэлгэц нь 25 см (9,7 инч) хэмжээтэй, шингэн кристал(1024x768 пиксел нягтралтай) хурууны хээний хамгаалалттай зурагддаггүй шилээр бүтээгджээ. iPhone шиг  дан хуруу мэдэрдэг бөгөөд ердийн бээлий болон цахилгаан дамжуулах чадваргүй материалаар хийгдсэн эдийг мэдрэхгүй ч зориуд бүтээсэн тусгай бээлий  байгаа аж. Дэлгэц нь мөн өөр 2 зүйл мэдрэх аж: хүрээлэн буй орчны гэрэлтүүлгээс хамааран дэлгэцний гэрлээ тохируулдаг мөн  3 хэмжээст хөдөлгөөнийг мэдрэх хэрэгсэлтэй болон iPad-ний байршилыг мэдрэн дэлгэцээ босоо хэвтээ байдлаар өөрчлөгддөг аж. iPhone болон iPadApplication-ууд нь өөр өөр бөгөөд адилхан гурван байдалд (босоо, хэвтээ-зүүн, хэвтээ-баруун) ажиллахаар тохируулагджээ. iPad нь харин 4 байдлаар ажиллах боломжтой бөгөөд дээр дурьдсан дээр нэмэгдэн дээрээс доошоо гэсэн чиглэл орох аж .
   Нийт 4 биет товчнуудтай: дэлгэцний доор байрлах үндсэн цэс рүү шилжих товч, хажуу талууд дээр байрлах сэрээх /унтуулах болон дууны хэмжээг ихэсгэж багасгах пластик товчнууд байдаг ажээ.
Холбоо
   iPad Wi-Fi буюу утасгүй интернэтийг хэрэглэх боломтой мөн 3G загвар нь ойр байгаа гар утасны цамхагуудтай холбогдох A-GPS ийг агуулж байдаг бөгөөд ардаа 3G  радио хэлбэлзлийг мэдрэлтийг сайжруулах пластик өргөтгөлтэй. Мөн утастай холбоонд зориулагдсан Док холболттой бөгөөд илүү том комъпютэртэй холбогдох USB байдаггүй аж.
Аудио болон гадаад холбоо
   iPad нь моно дугаралттай 2 битүүмжлэгдсэн бяцхан сувагтай аудио нүхнүүдийн дагуу буюу эх биеийн баруун доод буланд байрлах хоёр дотоод спипкертэй . Дууны товч эх биеийнх нь баруун талд байрлана. 3,5 мм-ийн TRS холбогч зүүн дээд буланд байрлах бөгөөд стерео дугаралттай микрофонтой болон микрофонгүй чихэвчинд зориулсан аудио гаралттай. Мөн дуу хураагч болгон ашиглах микрофонийг өөртөө агуулж байдаг. 
   Өөртөө зориулсан утасгүй чихэвч, гартай холбогддог. Блуетүүтээр өгөгдөл дамжуулах боломжгүй ч өөр дэлгэц, тв-тэй холбож болох видео гаралттай.

Багтаамж болон СИМ
   iPad нь flash driver-тай үндсэн гурван 16, 32, 64GB гэсэн багтаамжтайгаар үйлдвэрлэгдэж байгаа.  Бүх өгөгдөл нь flash driver-т нь агуулагддаг бөгөөд багтаамжийг нь өргөтгөх боломжгүй. Apple компани SD карт уншигчтай камерийн холболт зарж байгаа ч энэ нь зөвхөн зураг болон видео дамжуулах боломжтой аж.
   Wi-Fi+3G загвар нь iPhone-той адилгүй  микро сим (мини симнээс өөр)-ний оролттой. Эхэндээ оролт нь хаалттай зарагддаг байсан бол 3G загвар нь тохирох GSM ийг хэрэглэх боломжтойгоор худалдаалагдаж байгаа аж. 
Ном, мэдээ, сэтгүүлийн агууламж
   iPad-даа iBook нэртэй App дэлгүүрээс худалдан авч болох application суулгаж болох бөгөөд  энэ нь ePub гэх форматыг татсанаар номнуудыг дэлгэцэндээ байрлуулан харуулдаг гэнэ. 



Энэтхэгчүүдийн 35 долларын Tablet
   Энэтхэг улс бага сургуулиас их сургууль хүртэлх бүх суралцагчиддаа зориулж 35 долларын үнэтэй мэдрэгчтэй дэлгэцтэй зөөврийн комьпютерийг туршилтын загвараар нь бүтээгээд байгаа юм байна. Энэ шинэ төхөөрөмж нь Энэтхэгийн Элит Технологийн Институт мөн Энэтхэгийн Шинжлэх ухааны Институтаар бүтээгдэж байгаа бөгөөд  оюутнуудын боловсрол техниктэй харьцах чадварыг сайжруулан улмаар энэтхэгийн эдийн засгийн өсөлтөнд түлхэц өгөх зорилготой ажээ. Эхний хэрэглэгчдийн гар дээр дараа жил хүрэх бөгөөд Линакст суурилсан тооцоолох системтэй харьцаж дадсан их сургуулийн оюутнууд байх ажээ. Оюутнууд 1500 рупи буюу 35 доллараар худалдаж авч болно гэж засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч эмэгтэй мэдээлжээ.
   Tablet gadget нарны зайгаар ажиллаж интернэт хөтөч болон мэдиа тоглуулагч бас бус нэмэлтүүдийг агуулдаг бөгөөд  видео конфэрэнс  хийх боломжтой аж.Энэ үндэстний шинжтэй санаачлага нь боловсролыг дэмжих бүх нөхцөлийг бүрдүүлэхэд дөхөм болж байна гэж сайд Kaпил Сибал сурвалжлагчидад ярьжээ.Мөн маргаашийн шийдвэрийг Энэтхэг бүтээнэ гэж хэлээд эх хавтан, чип, процессор болон бусад бүрэлдэхүүн хэсэг нь 35 долларт багтаж байгаа бөгөөд засгийн газар оюутнуудад 50 хувийн хөнгөлөлт өгөх буюу эцсийн дүнд 10 долларт хүргэх талаар бусад дагалдах хэрэгсэлүүдийг үйлдвэрлэгч орнуудтай хэлэлцээр хийх шатандаа явж байгаа хэмээжээ. 
эх сурвалж:wikipedia


About kuzko

Organic Theme. We published High quality Blogger Templates with Awesome Design for blogspot lovers.The very first Blogger Templates Company where you will find Responsive Design Templates.

0 comments:

Copyright © ХИЧЭЭЛТЭЙ БЛОГ

Designed by Templatezy