Tuesday, March 26, 2013




1.    Эгшигт гийгүүлэгч аль тод сонстох талдаа заавал эгшигтэй бичигдэнэ. Эгшигт гийгүүлэгчид долоон үсэг ордог учир 7-ийн тэмдгээр тэмдэглэнэ. Эдгээр нь м, н, г, л, б, в, р хэмээх долоон үсэг юм. Жишээлбэл:
Монголын тал нутаг
2.    Заримдаг гийгүүлэгчийн дараа орсон заримдаг гийгүүлэгч заавал эгшигтэй бичигдэнэ.
Заримдаг гийгүүлэгчид 9 үсэг ордог учраас 9-ийн тоогоор тэмдэглэнэ. Үүнд
ц, ж, з, с, д, т, ш, ч, х хэмээх 9 үсэг орно. Жишээлбэл:
нөхцөлийг, эзэд, боддог
3.    Үйлт нэрийн -х /ирээдүй цагаар тодотгон холбох -х/ нөхцөл өмнөө заавал эгшигтэй бичигдэнэ. Жишээлбэл:
хэлэх, бодох, унших, гарахад, үзэхээр
4.    Нэг доор 2 өөр эгшгийг хэлэхгүй ба бичихгүй. Жишээлбэл:
дэлхийгээс, ээжтэйгээ
ЗӨВ БИЧИХ ТОДОРХОЙ ДҮРЭМ
I. Эр /-ын/ эм үгийн /-ий/-г зөв бичих дүрэм
II. Гээгдэх эгшгийн дүрэм
III. Эгшиг гээгдэхгүй тохиолдлууд

IV. Зөөлний тэмдэг/ь/ и болох эсэх
V. Тусгаарлагч үсгийг хэрхэн хэрэглэх
VI. Балархай эгшгийн дүрэм

VII. Зарим залгаврыг зөв бичих дүрэм
VIII. Хамаатуулах "х"-г зөв бичих дүрэм
IX. Дараалан орсон 2 ба 3 гийгүүлэгчийн дүрэм
I. -ы, -ий -г зөв бичих дүрэм
1. Эр үгэнд "-ы"-ээр эхэлсэн нөхцөлийг залгана.
Эр үг гэдэг нь эр эгшиг орсон үг юм.
Эр эгшигт - а, -о, -у, -я, -ё, -ю/у/ үсгүүд орно.
Жишээлбэл: анхны, хоолны, улсын, яамны, юмыг, оёдлын

2. Эм үгэнд "-ий"-ээр эхэлсэн нөхцөлийг залгана.
Эм үг гэдэг нь эм эгшиг орсон үг юм.
Эм эгшигт - э, -ө, -ү, -е, -ю/ү/ үсгүүд орно.
Жишээлбэл: эхний, өвөөгийн, үеийн, Юүдэнгийн

3. Ж, Ч, Ш, Ь, И, Г-үсгүүдээр төгссөн бүх үгэнд "-ий" -ээр эхэлсэн нөхцөл залгана. Жишээлбэл:
багажийг, цоожийг, туужийг
сурагчийн, ачийг, жолоочийн
багшийн, ханшийг, хушийгморийг, говийн, толийг
салхийг, тархийг, горхийг
цагийн, байшингийн, нутгийн

1 Сэтгэгдэл: