Tuesday, March 12, 2013


Хэрвээ та хүүхдүүдийнхээ орж буй сайтуудыг нь хянаж, зарим нэг сайтуудад хязгаарлалт хиймээр байвал дараах үйлдэлийг дагаад хийгээрэй.
Хуудасны дээр байрлах цэснүүдээс Tools-ийг сонгож хамгийн доор байрлах Options руу орно. Гарч ирсэн нүүрнээс Content гэсэн цэсийг сонгож орно. Тэндээс Content advisor гэсэн хэсэгт байрлах Enable товчийг дарна. Гарч ирэх нүүрнээс Approved sites хэсгийг сонгож Allow this website цонхонд хязгаарлах буюу орохгүй гэсэн сайтаа бичнэ. Бичсэнийхээ дараа Never товчийг дарна. Ингэхдээ танаас нууц үгийгоруулахыг хүснэ. Ингэснээрээ дараагийн удаа хэн нэгэн таны компьютераас тухайн сайт руу орохыг оролдох үед танаас нууц үг асуух юм. Хэрвээ нууц үгийг мэдэхгүй тохиолдолд тухайн сайт руу орж чадахгүй болно.
Хэрвээ та дараа нь энэ хязгаарлалтаа болиулмаар байвал Tools -> Internet options -> Content -> Content advisor -> Disable товчийг дарах хэрэгтэй.  

0 Сэтгэгдэл: