Wednesday, March 13, 2013



Миний бие та бүхэнд чиний амжилт блог дээр нийтлэж байсан түүхүүдыг ахин оруулхаар шийдлээ. Нэгэнт энэ блог байхгүй болсон тул үүгээрээ ч болтугай уншаагүй хүмүүст сонирхиулахаар оруулж байна. Дэд гарчиг амжилтын түүх № 1.2.. .гэх мэтчилэн явах болно
Монгол баячуудын нууц номноос оруулсан болно.

МАЛГАЙЧИН Л.АГИЙМАА: ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН ХҮСЛИЙГ ДАГАХ НЬ
АМЖИЛТЫН ҮНДЭС
Зах зээлд хэн үйлчлүүлэгчийнхээ итгэлийг дааж, тэдний хүсэлд нийцэн ажиллаж байна, тэр хүмүүсийн ажил үйлс өөдтэй өнгөтэй явдаг нь хууль ажээ. Арваад жилийн өмнөөс үйлчлүүлэгчиддээ өөрсдийгөө таниулж, тэдний сэтгэлд ннйцсэн малгайг хийж, засварлаж өгөх болсон "Аавын малгай" засварын газрын оёдолчин Л.Агиймаа, Л.Азиймаа нартай ярилцаж суух үед ийн бодол төрсөн юм.
-"Аавын малгай" маань яг хэзээнээс эхэлж үйл ажиллагаагаа эхэлсэн юм бэ? Анх байгуулах санаа яаж торсөн бэ?
-1995 оноос өдийг хүртэл арваад жил болж байна даа. Биднийг зах дээр юм хүм зарсан болоод зогсдог байхад хүмүүс малгай засварлуулах хүсэлт их тавьсанаас л засварын газар байгуулъя гэсэн санаа төрсөн. Олон жил болчихсон учир хүмүүсийхээ итгэлийг даачихсан л даа. Зарим үйлчлүүлэгч маань бие биеээсээ асууж сурагласаар ирэх нь бий. Тэд "Танайхыг хайсаар яваад ирлээ" гэх нь их сайхан сонсогддог.
Манайх чанар сайн, хурдан шуурхай үйлчилгээтэй, хамгийн гол нь үнэ маш хямд. 6000-15000 төгрөг байдаг. Бас Монголд ямар л малгайны загвар байна. тэр бүгдийнх нь хэв манайд бий. Одоогоор 60 гаруй төрлийн хэвтэй.
-Хэвээ хаанаас яаж авдаг юм бэ?
-Малгайны хэв хийдэг нэг хүн байдаг юм. Малгайчин бүх хүмүүс л түүгээр захиалж хийлгэлэг. Бид ч гэсэн адилхан.
-Малгайг сэргээн засварлахаас гадна захиалгаар хийж үйлчилдэг гэсэн. Өөр ямар төрлийн үйлчилгээг танайхаар хийлгэж болох вэ?
-Засварлана, шинээр хийнэ. Малгайг томруулна, жижигрүүлнэ. Бүр өөр хэв загвартай болгон өөрчилж ч өгдөг. Эрэгтэй малгайг эмэггэй болгох, пальтоны захаар хийх гэх зэргээр үйлчлүүлэгчийн санал болгосон зүйлийг нь аль болохоор чанартай сайн гүйцэтгэхийг боддог доо. Ганцхан булга ч биш андатра, суусар, тарвага, үнэг гээд бүхий л ангийн үсээр малгай хийдэг нь бидний бас нэг давуу тал.
-Хурдан шуурхай үйлчилдэг гэсэн. Малгайгаа засуулъя гэхэд хамгийн удаан нь гэхэд хэдийн хугацааны дараа гарах вэ?
-Нэг захиалгыг удлаа л гэхэд хоёр хоногт гаргачихна даа. Ажиллагаа багатай бол өдрийн дотор засаад тавьчина.
-Малгайгаа засварт өгөхөөр агшчихдаг шүү дээ. Ийм сүл тал танайд гардаг уу?
-Үнэнийг хэлэхэд ноднин бол иймэрхүү асуудал хааяа гардаг байсан. Энэ жил бид сунгааны машинтай болсноор энэ асуудал бүр мөсөн арилсан. Малгай яаж ч агшлаа гэсэн сунгаандаа нэг хийгээд л хэвэнд нь оруулчихдаг.
-Үс нь норж, шалчийгаад өмөрчихсөн тохиолдолд ямар аргаар засаж сэргээдэг вэ?
-Ноорхой хэсгийг нь авч хаяад шинээр нөхөж хийдэг.
-Үйлчлүүлэгчдээ анхааруулж хэлмээр зүйл байдаг биз дээ.
-Малгайгаа зөв өмсөх, хадгалах тал дээр дутагдалтай санагддаг. Малгай руугаа бөөлжчихсөн, түлчихсэн, дээрээс нь суучихсан, усанд унагаачихсан хүн ирдэг. Хөлсөнд идэгдчихсэн байх нь элбэг. Юуны өмнө малгайдаа хөлсний хамгаалалт хийх хэрэгтэй л дээ. Бид савхин наалт хийж давхар хөрстэй болгож өгдөг. Хэрвээ малгай чинь хагарчихсан байх юм бол бушуухан засварт аваачиж өгөх нь чухал. Малгайгаа өмсөхгүй хадгалахдаа эрвээхэйний хортой хайрцганд хийвэл сайн.
-Малгай авах гэж байгаа хүмүүст хандаж зөвлөхөд ямар малгайны эдэлгээ удаан, бөх байдаг вэ?
-Яаж хийснээс нь л шалтгаалдаг. Зузаан хийчихвэл амархан хөлсөнд идэгдэнэ. Нимгэн бол толгойд тогтохгүй унаад байх жишээтэй. Ер нь дунд зэргийн малгай л сайн даа.
-Аливаа ажил бүр л амаргүй байдаг хойно, хүндрэлтэй зүйл гардаг уу?
-Хүмүүс өөрийн ноорхой арьсаа өгчихөөд шинэ арьс нэхдэг. Мөн малгайдаа сор суулгадаггүй. Сор суулгавал өнгө нь хувирна гэж үгүй шүү дээ. Хуучин арьсыг будахаар хөрс нь хороо дийлэхгүй, үйрээд уначихдаг зэрэг бага сага бэрхшээл бий.
-Танайх өвлийн гурван сард л ажилладаг уу?
-Өвөл зунгүй ажиллана. Мэдээж өвөл илүү ачаалалтай байдаг. Ялангуяа шинэ жил, цагаан сарын өмнө. Энэ үед бид хагас бүтэн сайнгүй өдөр бүр ажилладаг. Бусад улиралд нь гол төлөв гэрээр захиалга авна. Хүмүүс чинь зун булган малгай хийлгэх нь бий.
-Үйлчлүүлэгчдээсээ сонирхуулбал, олны танил хүмүүс их ирдэг үү?
-Манай энд голдуу хуулийнхан байдаг болохоор тэд их үйлчлүүлнэ. Сонирхуулахад, бид нисэхийн ажилчдын  дүрэмт хувцасны малгайг захиалгаар хийж байгаа. Одоо бараг дуусч байна.

0 Сэтгэгдэл: